|Chapter fourteen|
ღ ⊹ 。
"Тэгэхээр чи хангалттай ойлгосон биз дээ? Түүнээс сал."
Америкт амьдардаг баян айлын хүү. Бүр ч болоогүй хүнтэй сүй тавьчихаад Солонгост ирчихсэн..Тийм байж. Жэюүн тэгээд л үнэтэй машин барьж явдаг байх нь. Эсвэл Жэйк гэх хэрэгтэй юу?
"Ярьсан зүйлийг чинь сайн сонслоо..Гэхдээ тэгсэн ч би Жэюүнээс салахгүй."
Ширээний хойноос босож явахад өнөө эмэгтэй хойноос,
"Жэйк чамайг хуурсан байхад салахгүй хэрэг үү? Чамд хайртай нь хүртэл худал байж магадгүй."хэмээн кафед сууж байсан бүх хүмүүст сонстохоор чанга хэлэхэд нь би эргэж харалгүйгээр гарч явлаа.
Жэюүн-а..чи мэдэх үү? Чиний надаас нуусан энэ зүйл чинь хэдий том зүйл ч гэлээ чи надад юу ч хийсэн байлаа би чамайг хайрласаар байх болно гэдгийг.
Бүгчим орчинд ороход л доторх бачимдал минь тэсэлгүй асгарах мэт санагдаад байсан тул гэр лүүгээ алхаж очихоор шийдлээ. Саяхныг хүртэл хэтэрхий их аз жаргалтай байсан учир намрын энэ гунигтай цаг агаарыг ч анзаараагүй явжээ.
Хийж буй үйлдэл бүр минь өрөвдөлтэй санагдаж байна. Тэр хүнтэй сүй тавьчихаад надтай уулзсан байхад би яагаад зүгээр л орхиод явахын оронд тэр намайг хуурамчаар ч болтугай хайрлаасай гэж өрөвдөлтэйгөөр хүснэ вэ?
Тэнэг амьтан..Жон Миён.
Гэртээ орж ирэхэд тэр гадуур хувцастайгаа буйдан дээр сууж байлаа. Түүний царайг харж чадахгүй нь.
"Чамайг хүлээж байлаа. Надтай хамт уран зургийн галерей ормоор байна уу? Тэнд миний тэмцээнд оролцсон зураг хүртэл байгаа. Ялчихсан!"
Тэр буйдан дээрээс босож ирээд их л баяртайхан ингэж хэлэхэд хуурамч гэхээргүй өхөөрдөм төрх нь гарч ирэв.
"Хөөх, үнэхээр үү? Болж дээ. Их хичээсний чинь үр дүн гарсан байна.Тэгвэл явцгаая."
Түүнд юу ч болоогүй мэт ийн хэлээд түүнтэй зэрэгцэн гэрээс гарч машинд нь суухад хурц үнэртүүлэгчийн үнэр толгойг минь өвтгөлөө. Дээрээс нь нэгхэн цагийн өмнө уулзсан эмэгтэйн хурц үнэртэй сүрчиг.
Машинаа барих зуур нь хажуугаас нь ширтэн царайг нь шуналтан ширтэнэ. Үрүүл дээрээ тавьсан гараас нь атгахыг хүсэж байна. Гэвч айж байна..атгасан гарыг минь тавьчих вий гэхээс.
"Жэюүн-а..хоёулаа сүй тавьцгаах уу?"
"Эгчээ..энэ тийм ч яараад байх зүйл биш. Хэзээ нэгэн цагт би танд сүүн бөгж өгөөд гэрлэхийг гуйх учраас."
Худалч..би аль хэдийн өөр хүнтэй сүй тавьчихсан гээд надад үнэнгээ хэл л дээ Жэйк.
"Хурдан гэрлэхийг хүсэж байна. Гэрлээд хамт амьдарч..аз жаргалтай гэр бүл болмоор байна."
"Гэнэтхэн юу болоо вэ?"
Тэр ингэж хэлээд машинаа зогсооход би аль хэдийн галерейн өмнө ирсэн гэдгээ ойлгон машинаас буулаа. Урд минь тансаг хийцтэй барилга үзэгдэнэ.
Жэюүн гараас минь атгаад дотогш ороход сэтгэл минь тайвширахын оронд улам л их тэр надаас явчих вий гэсэн айдас намайг тэр чигт нь бүрхэн авлаа. Хэтэрхий айсандаа болоод гарыг нь улам бүр чанга атгана. Тэр тавихыг хүссэн ч тавьж чадахгүйгээр тийм л чанга.
Өмнө нь би уран зургийн галерей орж байгаагүй л дээ. Сонирхдоггүй байсан учраас. Гэхдээ бодсоноос илүү тайвшруулам газар юм.
Ханан дээр өлгөсөн зураг бүрийн өмнө тайлбар болон зураачийн нэр харагдах бөгөөд надад бүгд л үнэхээр таалагдаж байв. Зарим тайлбар байхгүй зургийг хараад хараад ойлгоогүй тул Жэюүнээр тайлбарлуулах ч гэж, Жэюүний бодлыг сонсон алхана.
Дахин нэг зургийн өмнө ирэхэд энэ зураг бусад зургуудаас илүү анхаарлыг минь татлаа. Модон ширээний ард захидал бичин суух хүү болон захидал дээр багахан толбо харагдвал магадгүй хүүг уйлсан гэдгийг илтгэж буй бололтой. Мөн цагаан цамц нь цусанд будагдаж, гар нь ч тэр цус болчихож.
Урд нь байх тайлбарыг харвал,
Зургийн нэр: Without you
Зураачийн нэр: Шим Жэюүн гэж бичсэн байх ажээ.
"Үнэхээр сайн зуржээ. Гэхдээ яагаад зургийн утгаа бичээгүй юм?"
"Дараа нь..дараа нь бичих болно."
Захидал бичиж суугаа хүү. Биеийн хэсгүүд нь цусанд будагджээ. Үнэндээ энэ зургийн утгыг ойлгосонгүй.
Жэюүн ч надад тайлбарлаж өгсөнгүй.
Тэр гараас минь тавих гэхэд би айсандаа улам чанга атгачихсанд тэр над руу гайхан харснаа үсийг минь чихний ардуур хийн зөрүүлэн атгалаа. Энэ ч бас түүний жүжиглэлтийн нэг хэсэг. Гэхдээ тийм байсан ч зүгээр. Жүжиглэлт нь хүртэл надад хайрыг мэдрүүлж байна..их хэмжээний өвдөлттэй хамт.
ღ ⊹ 。
"Миний зүрх сэтгэлээр тоглосон байлаа ч би мэдэхгүй юм шиг дүр үзүүлье. Тийм учраас үргэлжлүүлэн намайг хуурамчаар хайрла. Чиний хуурамч хайр хүртэл надад хэрэгтэй учраас..."
B/N: Зургийн утгыг юу гэж бодож байна даа?
YOU ARE READING
𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|
FanfictionШим Жэюүн надад хуучин хайртыг минь санагдуулдаг.