08.

398 67 2
                                    

|Chapter eight|

|Chapter eight|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ღ ⊹ 。

Sunghoon's POV.

Оюутан болоод мөнгөний асуудал ихээхэн гарч би ажил хайсаар эцэст нь энэ ресторанд ажилчнаар орсон юм. Анх Миён эгчийг ёс жудагт баригдсан үнэхээрийн ууртай нэгэн гэж бодсон ч эсрэгээрээ байлаа.

Ажилд ороод нэг сарын дараа нь бид хоёр ажлаа тараад хамтдаа нэг газар сууж, хоол идэнгээ ярилцсан. Өөрийнхөө тухай ярих бүрдээ муу үгээр хэлж, ганцаардсан харц гарган суух тэр надад ихээхэн өрөвдөлтэй санагдсан. Нэг зүйл болсон нь гарцаагүй.

Өдөр ирэх тусам би түүнд эргэж буцалтгүй болтлоо дурлаж орхисон байлаа. Гунигийг нь үргээж өгөх гэсэндээ олон зүйл хийсэн ч бүтэлтэй болоогүй.

Шим Жэюүн гэгчийг ажилд орсон өдрөөс эхлээд тэр хоёр дотносон нь намайг бухимдуулаагүй гэвэл худал үг болно. Жэюүнтэй хамт байх бүрдээ түүний нүүрэнд инээмсэглэл тодорч байсан. Миний хэзээ ч чадаагүй зүйлийг тэр хэдхэн хоногийн дотор хийсэн нь дургүйг минь хүргэсэн.

Гэвч сүүлийн өдөр хоногуудад тэдний дунд нэг зүйл болсон бололтой бие биенийгээ харахаас зайлсхийж, Миён эгчийн тухай дурдах болгонд Жэюүний харц гунигтай болчихдог.

"Миён эгч та хоёрын дунд нэг зүйл болоо юу?"

Сая л тайзнаас бууж ирсэн түүнээс ингэж асуувал тэр санаа алдан хажууд минь ирж суулаа.

"Би түүнд сэтгэлээ илчилсэн ч бүтэлтэй болоогүй ээ. Тэгээд тэр надаас зайлсхийгээд байгааг ч анзаарсан биз дээ? Ажилдаа ч ирэхгүй.."

"Чи түүнд сайн байсан хэрэг үү? Харамсалтай юм.." гэтэл тэр гэнэт л инээд алдсанаа ширээн дээр байсан шилтэй дарсыг аван нэг сайн балгалаад нааш харан,

𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|Where stories live. Discover now