|Chapter fifteen|
ღ ⊹ 。
Юу ч мэдэхгүй царайлсны тав дах хоног. Өөрлөгдсөн ганц зүйл нь гэвэл миний аз жаргал л бололтой.
Байн байн дуугарах утсаа чанга атгасаар рестораны хойд хаалган дээр хүрч ирэхэд Жэюүний сүйт бүсгүй над руу хэд хэдэн удаа залгачихсан байлаа. Эргүүлж залгах эсэхдээ эргэлзэх ч шаардлага гарсангүй тэр дахин над руу залгав.
"Яах гээв?"
"Чамд нэг зүйл харуулах гэсэн юм. Өмнөх газраа хүрээд ирээрэй."
Дахин өөрийгөө өвтгөхгүйн тулд хамгийн сүүлийн удаа түүнтэй уулзахаар Сонхүн-д яаралтай ажил гарснаа хэлэн гадуур хувцсаа өмссөөр өнөө кафег зүглэлээ.
Гадаа харанхуй бас хүйтэн. Бусад өдрүүдийн адил.
Нөгөө эмэгтэй чинь дахиад л хурц үнэртэй сүрчигээ түрхчихээд ихэмсэг царай гарган кафен үүдэн дэх ширээний ард сууж байв. Би урдаас нь харж суухад тэр чанга чанга инээд алдсанаа,
"Бидний ялгааг харж байна уу? Би энэ кафег худалдаад авчихсан. Тэгээд л хүн байхгүй байгаа хэрэг. Чамд үүнийг түрээслэх ч мөнгө байхгүй биз дээ? Энийг ч бас хар."гэсээр нааш цаастай зурагнууд шидлээ. Газар унасан зурагнуудыг харахын тулд сандлаасаа босон түүж эхлэхэд ихэнх зураг нь Жэюүн тэр хоёрын сүй тавихдаа авхуулсан зураг байв.
Зураг бүр сэтгэлийг минь өвтгөж байна..
Үлдсэнийг нь газраас авах гэсэнгүй дээш босон түүн рүү ойртоод хоолойноос нь боож орхилоо.
Тэсэж чадаагүй юм..
"Г-галзуурчихаа юу?"
"Тийм ээ галзуурчихсан байна! Би яг одоо чамайг алсан ч чадна. Миний хайртай хүнээс хол бай. Биднийг тайван орхи гэж байна новшийн хүүхэн минь!"
YOU ARE READING
𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|
FanfictionШим Жэюүн надад хуучин хайртыг минь санагдуулдаг.