|Chapter six|
ღ ⊹ 。
Жэюүн одоо ч зүүдэнд дундаа аялах охиныг хоёр гар дээрээ өргөн тэврээд гэр лүүгээ орлоо.
"Жэюүн-а.."
Охин хальт нүдээ нээн түүний царай руу ширтэх үед тэр Миёныг орон дээрээ хэвтүүлээд,
"Унт даа."гэсээр үсийг нь чихнийх нь араар хийв.
Сарны гэрэл охины дээрээс тусан царайг нь гэрэлтүүлэх агаад түүнийг удаан харах тусам өөрийгөө зогсоож чадахгүйг мэдсэн Жэюүн гарахаар зэхэхэд Миён түүнийг өөр лүүгээ татаад уруул дээр нь үнсэж орхив.
"Та согтчихож."
Сандарч бас гайхсандаа тэрээр охиныг өөрөөсөө холдуулаад ийн хэллээ. Миён аажмаар дээш босон цонхны өмнө очиж зогсох аж.
"Чи мэдэх үү? Шим Жэюүн. Чи миний хуучин хайртыг санагдуулдаг. Хоолой чинь-"
Энэ удаа Жэйк түүний үгийг дуусгасангүй ягаахан уруулыг нь зөөлнөөр үнсэхдээ тэрээр охины нулимс өөрийнх нь хацарт хүрч буйг мэдэрлээ. Тэд бие биедээ дурлачихсан юм шиг хэрнээ үгүй. Гагцхүү тэдний дотоод хүн л энэ тухай мэдэж байгаа байх.
Миён Жэюүний уруул дээр үнсэхдээ өнөө шөнө зураасыг хэтэрчихнэ чинээ санаагүй аж.
-
Нарны хурц гэрэл төөнөж, дахиж хэвтээд байж тэссэнгүй тэрээр дээш босож суугаад өчигдөр шөнө болсон зүйлсээ эргүүлэн бодоод санаа алдана. И Хисын гэх хүний өмнө илүү том гэм хийчихсэн ч юм шиг. Хэдий болтол хажууд нь байхгүй нэгнийг хайрлаж, үгүйлж явна гэж?
Дэргэдээ байх гадуур хувцсаа аван өмсөөд унтлагын өрөөнөөс нь гарч явбал Жэюүн түүнийг сэрэхийг хүлээж байсан бололтой хараад л шууд буйдан дээрээс үсрэн босож харц тулгарахаас ч зайлсхийнэ.
Миён ч түүнтэй үг дуугарахыг хүсээгүй нь илт үүдэнд тавьсан гутлаа өмсөөд гарах гэтэл Жэюүн хойноос нь,
YOU ARE READING
𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|
FanfictionШим Жэюүн надад хуучин хайртыг минь санагдуулдаг.