ღ ⊹ 。
"Хисын хён!"
"Сонү энд юу хийж байгаа юм?"
Тэр гартаа барьсан микрофоноо ширээн дээр тавиад Сонү-гийн өмнө ирж зогслоо. Хисын харагдахгүй удах юм бол Сонү түүнийг хөгжмийн танхимаас л олдог.
"Таныг дуулахыг харахыг хүсээд л.."
"Аан тийм байх нь ээ. Чи учраас дуулж байгаагаа сонсгож болох л юм."
Залуу хөвгүүний нүдэнд оч үсрэх шиг болж тэр хажуудаа байсан сандлыг татан дээр нь суулаа. Хисын гартаа микрофоноо бариад утсан дээрх хөгжмөө асаахад хөгжмийн танхим түүний үзэсгэлэнтэй хоолойгоор дүүрэв.
Тун удалгүй дууг тасалдуулж түүний утсанд дуудлага ирэх нь сонстлоо.
"Байна уу? Миён-а би арван минутын дотор очих болохоор түр хүлээж байгаарай."
Хисын утсаа тасалчихаад, "Сонү..дараагийн удаа бүтэн дуулж өгье." гэсээр гүйхээрээ нэг танхимаас гарч явав.
Сая л догдлол дүүрэн түүний дуулахыг үзэж суусан хүү тэрхэн зуур санаа алдан Хисыны үлдээгээд гарсан микрофон руу харлаа.
Түүний өдөр бүр мэдэрдэг цор ганц мэдрэмж нь ердөө уйтгар гуниг. Өөрийнх нь цор ганц хайрласан нэгэн өөр хүнийх байна гэдэг хэтэрхий бачимдам хэрэг биш гэж үү?
Sunoo's POV
"Жон Миён гэнэ шив.."
Би амандаа үглэсээр өрөө рүүгээ орон хаалгаа түгжихэд хэдийн нүднээс нулимс урсчихсан байлаа.
"Ким Сонү...чи чинь ойрд яачихаа вэ?"
Өөрөө өөрөөсөө цөхрөнгөө барж асуусан асуултны минь хариуд Хисын ахын төрх бодол дотор минь ээлжлэн тоглогдох аж. Энэ бүхнийг үзэн ядаж байна.
Тэр шөнөжин би Жон Миёныг өөрийн амьдралаас зайлуулах аргуудыг бодсоор байсан. Тэгээд надад туслах...бишээ надад ашиглуулах нэгэн нь Пак Сонхүн гэдгийг хангалттай сайн мэдэж авсан юм.
YOU ARE READING
𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|
FanfictionШим Жэюүн надад хуучин хайртыг минь санагдуулдаг.