11.

342 64 3
                                    

|Chapter eleven|

|Chapter eleven|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ღ ⊹ 。

"Үгүй! Би Хисын ахтай хамт энд үлдэнэ!"

Арван насны минь төрсөн өдөр байсан юм. Удаан хүлээж байсан анхны цас хаялан орж, миний хэзээ ч хүсээгүй зүйл биеллээ олох гэж байлаа.

Асрамжийн газрын багшийн гарыг тавиад Хисын ахад наалдан зогсоход тэр юу ч болоогүй юм шиг намайг өөрөөсөө түлхэж, би ямар ч үеэс илүү түүнд гомдсон.

"Хён.."

"Жэюүн-а...энэ чинь сайн зүйл. Хэдий болтол ахтайгаа энэ асрамжийн газарт үлдэнэ гэх гээв? Ах нь амлая..өдөр бүр захиа илгээж байхаа. Ирээдүйд хоёулаа том болчихоод бие биетэйгээ уулзана шүү дээ. Тийм болохоор ахыгаа бодоод явах хэрэгтэй за юу?"

Гомдлын нүдээр түүн рүү ширтэхэд тэр хоёр мөрнөөс минь зуураад ингэж хэлсэн. Тэгээд л ах надад чигчий хурууны амлалт өгөөд өнөө асрамжийн газарт ганцаар үлдсэн юм. Хэрвээ би тэр үед жоохон хүүхдийн сэтгэхүйгээр сэтгээгүй байсан бол түүнийг ч бас шаналж байгаа гэдгийг ойлгоод чангаар тэвэрч өгөх байлаа.

Сайн хүмүүс намайг үрчилж авч байгаа гэхээр нь арай ч өөр улсын хүмүүс байна гэж санаагүй. Хоёр жилийн турш төрөлх хэлийг нь сурах гэж их ч зүдэрсэн шүү.

Төрсөн ахаасаа холдоод үнэхээр хэцүү байсан ч гэсэн өдөр бүр илгээдэг захидлууд нь намайг инээмсэглэхэд хүргэж байв. Тэгсээр цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрч бид ч нас хангалттай том болцгоосон байлаа.

Эцэг эх минь сайн хүмүүс байсан тул би тэднээс сайн сайхан бүхнийг л мэдэрч байсан. Хисын ах ч бас эцэг эхийн хайрыг мэдэрч үзээсэй гэсэн хэзээ ч биелэшгүй хүслээ өдөр бүр бодон түүний өмнө гэмшинэ.

Арван долоон насны төрсөн өдөр...долоон жилийн дараа би Солонгос улс руу очиж Хисын ахтай уулзлаа. Тэр аль хэдийн их сургуульд суралцаж, надад хүнд дурласнаа ч хэлсэн.

"Хэрвээ та тэр охинтойгоо үерхэж чадвал би таныг уух юмаар дайлна. Чадахгүй бол та дайлна шүү!"

"Тохирлоо!"

Энэ өдрийг би бидний хамгийн сүүлийн уулзалт байна гэж хэрхэн санах билээ дээ? Төрсөн цагаасаа хойш эцэг эхийн хайрыг амтлаагүй надад арван жилийн турш ядаж л ахын хайр гэх зүйлийг мэдрүүлж байсан нандин хүн минь.

Америк улс руу буцаж нэлээд удсаны дараа тэр надад үерхсэн тухайгаа хэлсэн. Тэгээд өдөр ирэх тусам захидалд бичиж буй зүйлс нь хар бараан, гунигтай болсоор би түүнийг ийм хэцүү байдалд хүргэж буй охиныг юу юунаас илүү үзэн ядаж байв.

Эцэст нь яасан гээч? Хэдэн сарын турш захиа бичээгүй ахыг минь аль хэдийн үхчихсэн гэсэн дуудлага надад ирсэн.

Гурван жилийн турш би үнэнтэй эвлэрэлгүй хорвоогоос тасарчихсан хүн аятай л байсны эцэст Солонгос улс руу явах шийдвэрийг гаргасан юм. Эцэг эх минь ч шийдвэрийг минь хүндэлж хөрөнгийнхөө тал хувийг надад өглөө.

Солонгост амьдрах байр, сурах сургуультай болж өдөр бүр өнөө л "нас барагсдыг хүндэтгэн дурсах газар" луу очиж хэдийн байхгүй болчихсон түүнийг санан уйлна. Очих бүртээ зурагных нь өмнө цагаан цэцэгс тавина.

Зуны нэгэн өдөр би Хисын ах дээр ирж буй нэг охиныг олж харсан юм. Миний хэзээ ч харж байгаагүй мөртлөө хамгийн их үзэн ядаж байсан тэр л хүн. Жон Миён.

Түүнийг амьд явах эрхгүй гэж бодож байсан удаа цөөнгүй тул Хисын ахын мэдэрч байсан бүх л өвдөлтийг түүнд мэдрүүлэхийг хүссэн цагаас эхлээд Жон Миён гэх охины амьдрал руу нэвтэрсэн.

Ажилладаг ресторанд нь ажилчнаар ороод л..

Захиан дээрх тэрнээс тэс өөр дүрэм журамтай хүн байсан бөгөөд би алдаагаа ухаарсан байх л гэж бодож тэр нь ч зөв байсан. Гэсэн ч ирсэн зорилгоо би мартсангүй.

Тайзан дээр дуулах дуу минь Хисын ахын захиан дээрээ бичсэн дуу болох "Off my face" байлаа. Миён дууг сонсоод уйлаад танхимаас гүйж гарсан.

Би хойд хаалганы өмнө суучихаад чангаар уйлах түүнийг тэвэрч аргадаад л..

Хамгийн инээдтэй нь юу гээч. Түүнийг уйлж байхыг хараад бодогдсон бодол минь "Хён..таны хэлсэн шиг Миён уйланхай юм..." гэх утга учиргүй бодол.

"Хисын-а.."

Ахын минь нэрийг яаж хэлж зүрхэлдэг байна? Адгийн хүүхэн.

Өдөр ирэх тусам Жон Миён гэх хүнд би өөрийн мэдэгдэлгүй татагдаж байсан нь миний амьдралдаа хийж буй хамгийн том алдаа байсан юм.

Хурдан урсаад гарчихдаг нулимс нь, тайван дөлгөөн зан нь, бусдад санаа тавьдаг нь гээд л...бүгд хайр татам юм. Ийм болохоор нь л та түүнд дурлажээ дээ Хисын ахаа?

Бага багаар мартагдах миний зорилго...Би Жон Миён гэгчид үнэхээр дурлачихжээ.

Гэсэн ч дотоод хүн минь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй юм.

Түүнгүйгээр цаг хугацаа огтхон ч явахгүй байгаа мэт санагдахад надад ямар их гэмшил мэдрэгддэг гэж санана?

Хайртай хүнд чинь сэтгэл алдарсан намайг өршөөгөөрэй..

Тэгсэн ч би танд амлая. Зорилгоо хэзээ ч мартахгүй гэдгээ.

𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|Where stories live. Discover now