02.

521 79 2
                                    

|Chapter two|

(Heeseung off my face cover-г сонсоод уншаарай ><)ღ ⊹ 。

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(Heeseung off my face cover-г сонсоод уншаарай ><)
ღ ⊹ 。

Ресторанаас гарч явахын даваан дээр утсанд зурвас ирэх нь сонстож ороод харвал менежер эгч "Жэюүний ажлын эхний өдөр учраас шөнийн ээлжинд хамт гараарай. Мэдээж нэмэлт цалин өгнө." гэчихсэн байх аж.

Би ч аргагүйн эрхэнд санаа алдан буцаж дүрэмтээ өмсөөд үйлчлүүлэгчдээ хүлээн авлаа. Ресторанд нэг нэгээрээ оюутнууд орж ирэн ихэнх ширээ дүүрчээ.

Бүгд өнөөдрийн үзүүлбэрийг үзэхээр тайз руу харах боловч дуучин хараахан ирээгүй байлаа.

"Нүүна, яах вэ? Өнөөдөр ирнэ гээд байсан дуучин руу залгатал утас нь ашиглалтанд байхгүй гээд байна. Биднээс ердөө л мөнгө салгаад авчихаж."

Сонхүн сандарсаар тикен дээр ирэн ингэж хэллээ.

Хаа сайгүй ийм новшийн хүмүүс байх юм даа. Хүмүүс мөнгөө төлөөд үзэх гэж байгаа болохоор бухимдаж байгаа нь гарцаагүй. Эхнээсээ л нааш муухай хараад эхэллээ.

"Яачихав аа?"

Хэн нэгэн ингэж хэлэхэд ширээнд сууж байсан хүмүүс ч дуу нэгдэн уурлаж гарав. Сонхүн бид хоёр яахаа мэдсэнгүй менежер эгч рүү залгах гэж байтал Жэюүн,

"Би тайзан дээр гаръя." гэх нь тэр.

"Чадах юм уу?"

"Санаа зоволтгүй дээ. Би дуулах туршлагатай."

Би түүний гараас атган хурдхан шиг хувцас солих өрөөнд орж ирэн өнөөдөр өмсүүлэх байсан дуучны хар хослолыг түүнд өглөө.

Гол танхим руу очоод бүгдэнд нь түр хүлээж байхыг хэлэхэд Жэюүн ч тайзан дээр гарах нь харагдаж Сонхүн гэрлээ унтраан тайзан дээрх гэрлийг асаав. Бүгд Жэюүн-д анхаарлаа хандуулж би ч бас тайзны зүг харлаа.

Түүний тавьсан хөгжим явж эхлэхэд л тархи минь шуудхан хоосорчихсон юм. Тэр дуулж эхлэв.

𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|Where stories live. Discover now