04.

456 69 6
                                    

|Chapter four|

|Chapter four|

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ღ ⊹ 。

Тэр зурж дууссан зургаа над руу харуулаад хэлэх үгийг минь хүлээн гөлөг шиг бүлтэлзэх нь хөөрхөн.

Бодит амьдрал дээрх өөрийгөө зурган дээрх өөртэйгөө харьцуулвал зурган дээрх нь хамаагүй хөөрхөн харагдана.

"Сайн дуулдаг шигээ сайн зурах юмаа."

"Баярлалаа."

Жэюүн зурсан зургаа барьсаар хуучных мэт харагдах хаалгатай өрөөнд орон тавиад буцаад хүрч ирлээ. Би ч хангалттай удаан хугацаанд түүний гэрт байж өөртөө тогтоосон дүрмээ зөрчсөн тул гарахаар зэхэв.

"Маргааш ажилдаа ирнэ биз дээ?"

"Тийм ээ. Очно. Та гэртээ болгоомжтой хариарай. Харанхуй болчихож."

Би өөдөөс нь инээмсэглэхээс өөр зүйл хийсэнгүй гэрээс нь гарч явлаа. Түүний гэрээс гарахад л цэвэр агаар гээчийг нь мэдэрсэн нь нэг бодлын инээдтэй.

-

"Нэг хундага цагаан дарс."

Манайд хоёр шинэ ажилтан орчихсон учраас би хүссэндээ шөнийн ээлжинд орчихсон. Жэюүнийг тэгтлээ сонирхоод гаргасан гэнэтийн шийдвэр нь энэ байх.

Тайзан дээр эгшиглэх Жэюүний уянгалаг хоолой орж ирсэн хэн бүгдийн сэтгэлийг хоромхон зуурт өөртөө татах ажээ. Түүнийг харахын тулд ирэх хүмүүс ч ихсэж, орлого ч мөн адил нэмэгдсээр байгаа нь таатай.

Захирал түүнийг ажилд авсандаа үнэхээр баяртай байгаа нь аргагүй биз. Дуучин олж цагаа гарздахгүйгээс гадна хэн нэгэнд луйвардуулах тохиол гарахгүй. Ердөө л Жэюүн-д нэмэлт цалин өгөхөд болно.

Хэрэггүй олон бодлоо хаян саяхан захиалсан хундагатай цагаан дарсыг нь урд нь аваачиж тавихдаа би нэгэн цагт "өстөн дайсан" гэх тодотголтой байсан хүнээ олж харлаа.

𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|Where stories live. Discover now