|Chapter five|
ღ ⊹ 。
Нулимсыг нь хатахаас нь өмнө гараараа арчиж өгчихөөд Жэюүн түүнийг тэвэрч өгөн аргадаж байлаа. Шар гэрэлтүүлэг тэдний дээрээс тусаж энэ агшиныг сайхан болгоод байх шиг.
"Хэр их зүйл сонссоныг чинь мэдэхгүй ч ...сонсоогүй мэт өнгөрөөвөл баярлана шүү. Намайг хогийн амьтан гэж бодсон ч хамаагүй дээ.. Угаасаа тэгж бодож байгаа биз."
Миён юу хийж байгаагаа ухааран Жэюүнээс холдоод ер уйлж, гуниглаагүй аятай ингэж хэлээд түүнийг хойд хаалганы гадаа үлдээн ганцаар дотогш орлоо. Хүү хэдий хариу хэлэхийг хүссэн боловч хоолойгоо ч гаргаж чадсангүй болсон зүйлийг бодон санаа алдчихаад халааснаасаа тамхи гаргаж ирэн амандаа зуулаа.
-
Жэй яагаад өчигдөр ирснийг охин хангалттай мэднэ. Учир нь өнөөдөр Хисын өөрийг нь орхиж явсны гурав дах жил.
Өчигдөр уйлсандаа болоод хавдсан нүдээ нухлачихаад хажуудаа тавьсан цэцэг рүү харлаа.
"Баярлалаа."
Охин таксинаасаа буугаад "нас барагсдыг дурсан хүндэтгэх газар" гэх хаягтай барилга руу явж орлоо. Жил бүр ирдэг тэрээр хамгийн доор байх Хисын-ы инээмсэглэсэн зургийг шилний цаанаас гаргаж ирэн нүүрийг нь илбээд нулимс дуслуулав. Ингэхдээ байн байн уучлалт эрэн шивнэнэ.
Шилэн барилгын гаднаас жаргах нарны туяа тусан гэмшлийн нулимсыг нь гэрэлтүүлэх аж.
Цэцгээ урд нь тавихдаа тэрээр,
"Гэмшиж байна... Хисын-а.."хэмээв.
Тэгэхдээ тэр өөрөөс нь өмнө Хисын дээр ирсэн хүний цэцгийг хараад амжив. Нэг нь нил ягаан бол нөгөөх нь цагаан өнгийн цэцэг байх ажээ.
Жэй тэр хоёроос өөр ирэх хүн байхгүй байхад жил бүр ирэхэд нь тавьсан байдаг цагаан цэцгийг хараад тэр гайхдаг билээ. Өөрийнх нь мэддэггүй танил байдаг юм болов уу хэмээн бодсон ч Хисын түүнд бүхнээ хэлдэг байсан учраас тийм байх боломжгүй.
YOU ARE READING
𝐖𝐢𝐭𝐡𝐨𝐮𝐭 𝐘𝐨𝐮 |𝐬𝐢𝐦 𝐣𝐚𝐞𝐲𝐮𝐧|
FanfictionШим Жэюүн надад хуучин хайртыг минь санагдуулдаг.