"Тэхён тоглоом эхэллээ. Жинаг идэхээсээ өмнө хүрээд ир"
Усан сангийн нөгөө эргээс Хусогийн орилохыг сонсоод Намжүн ахын танил гэх Жинаг үнсэх үнсэлтээ салгахад тэр нойтон үсээ хойшлуулангаа "Бид заавал тийшээ явах хэрэгтэй гэж үү"
"Биднийг очих хүртэл Хусог орилох байх" хүзүүгээр нь хуруугаа гүйлгэсээр ийн хэлтэл
"Тэгвэл дараа үргэлжлүүлцгээе"Би Хусогийн хажууд суусан бол тэр миний эсрэг талд суух Намжүний хажууд суув. Надтай таарахыг хүссэн нь хэтэрхий ил байна. Хусог босч зогсоод сөжүний шилийг дээш шидсэнээ барьж аваад
"Үнсэлцэх эсвэл үнэнээ хэлэх. Шил эргүүлээд таарсан хоёр нь" гэтэл Жонгүг "Миний эсрэг талд Юнги ах сууж байгаа болохоор би үнэнээ хэлэхээс аргагүй юм шив"
"Тэгвэл би асуултуудаа бодож байя"Эсрэг талдаа дажгүй охинтой таарсан Согжин ах шууд л үнсэлцэхийг сонгосноор тоглоом халуухан эхэллээ. Дараагийн эргүүлэх ээлжин дээр Жимин таарахад инээсээр "Үнэнээ хэлье. Өчигдрийн тэмцээний дараа хэтрүүлчихсэн " гэтэл үнсэлцэхээр бэлдээд босоод зогсчихсон байсан нөгөө охин нь хоолойгоо зассаар доош суугаад
"Та долоогоос Жимин ганцаараа охин дүүтэй нь биздээ. Найзуудаасаа хэзээ ч болзуулахгүй хүнийг сонго"
"Бүгдэнтэй нь болзуулмааргүй байгаа ч сонго гэвэл Тэхён"
"Жимин гомдоож байна шүү. Би яг одоо хамгийн муу залуу болчихлоо" тоглосоор хэлтэл бүгд инээсээр Юнги ах нааш нэг хундага сөжү сунгаад
"Охид муу залууд дуртай байдаг юм" гэтэл Жина нааш ширтээд сууж байлаа. Түүн рүү ирмэхэд тэр амаа даран инээсээр Намжүнд нэг юм хэлэх шиг болов. Жиминд дуудлага ирэхэд утас руугаа харж байгаад
"Еэвон залгаж байна. Түр ярьчихаад ирье. Надгүй үргэлжлүүлж байгаарай"
Жиминийг явсны дараа Жина босч эргүүлж байсан шилийг аваад "Жиминийг байхгүйд нь асуучихъя. Хэрвээ Еэвон Жиминий дүү биш байсан бол та нар унтах уу?"
Хусог инээгээд "Жимин мэдвэл ч уурлах байх даа"
"Тэгээд л байхгүйд нь асууж байна"
Согжин ах "Би лав унтах байсан. Еэвон миний сонирхдог төрлийнх эгдүүтэй, гэнэн цайлган"
"Хэрвээ Жиминий дүү биш байсан бол бүгд л унтна тийм биздээ" Жонгүг зуушнаас нэг сэрээдсээр ийн хэлтэл Жина илт нааш хандарсан аятай шилний амсрыг чиглүүлэхэд нь инээсээр "Еэвон бараг л миний төрсөн дүү. Тийм байхад би тэгж бодно гэж үү?" энэ чиний хүссэн хариулт биздээ Сун Жина. Хусог арагш харж байснаа над руу нудраад
"Тийм ээ. Тэхён Жимин хоёрынх ойрхон болохоор Еэвоныг бараг л Тэхён хамт өсгөсөн"
Хусогийн өгсөн Жимин ирж байна гэсэн дохиогоор нь хөмсгөө өргөсөөр Жина руу хартал тэр ч ойлгосон бололтой инээсээр цааш суулаа.Нүцгэн цээжин дээр маань хэвтэнгээ хүзүүгээр уруулаа гүйлгэх Жинагийн бэлхүүсээр тэврэн
"Чи надад яагаад таалагддагаа мэдэх үү?"
"Би орондоо сайн болохоор уу?"
"Чи надаас намайг л хүсдэг. Хайр, халамж, үерхэл мэтийн ядаргаатай зүйлс хүсдэггүй болохоор "Би үерхэл мэтийг нь сонирхдоггүй. Урт хугацааны уйтгартай харилцаанаас илүү түр зуурын халуухан харилцааг илүүд үзнэ.
Би онгон охин сонирхдоггүй. Өвдсөндөө уйлж, үнэ цэнээ алдсан мэт аашилж, нэг шөнийн дараа үүрд мэт санаж араас гүйдэг охиноос илүү зочид буудлаас гараад танихгүй болох эмэгтэйг илүүд үзнэ.
Пак Еэвон миний хамгийн сайн найзын дүү. Өөр шигээ новшнуудаас хамгаалж өсгөсөн гэнэн цайлган охин. Найзын дүүгээс өөрөөр харна гэвэл миний дүү.
A/n: Mature талдаа бичвэр болохоор ядаж +16 настай бол уншаарай <3.