Part: 4

1.1K 80 4
                                    

Тэр хоёр юу ярьж байгаа бол? Найзуудтайгаа хүлээн авах үдэшлэг хийнэ гэсэн тэнд нь олон эмэгтэйчүүд байх байхдаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр хоёр юу ярьж байгаа бол? Найзуудтайгаа хүлээн авах үдэшлэг хийнэ гэсэн тэнд нь олон эмэгтэйчүүд байх байхдаа.
"Буруу бичээд ... хөөе алдаатай бичээд байна" Ёнжүнийг харандааг маань татан авахад нь
"Юм бодож байгаад анзаарсангүй" гээд харандаагаа авах гэтэл Ёнжүн чихнийхээ дээр хавчуулаад
"Чи Тэхён ахтайгаа дотно юм шиг харагдсан"
"Тийм ээ төрсөн ах шиг л байдаг"
"Тэгвэл боллоо. Сонсохыг хүссэн үгээ сонсчихсон болохоор явлаа" гээд хацарнаас чимхчихээд инээсээр өрөөнөөс гарахад нь
"Миний харандааг өг л дөө"
"Сонсохыг хүссэн үгийг маань таавал өгье" гэхэд нь араас нь гүйцэхээр хурдан алхлан
"Хөөе аль үг нь юм. Хариул л даа - Яая" тэр гэнэт зогсчихсон болохоор араас нь нурууг нь очиж мөргөөд духаа илсээр
"Гэнэт зогсчих юм аа"
"Ёнжүн явах гэж байгаа юм уу? Хүргүүлэх үү"
"Зүгээр ээ. Такси дуудчихсан ойрхон ирж байгаа. Бас танилцахад таатай байлаа Тэхён хён. Хён гэж болно биздээ" гэтэл Тэхён ах инээх шиг болоод "Болно оо. Би ч бас Чүэ дасгалжуулагч дээр хичээллэх бодолтой байна. Хоёулаа цаашдаа их таарах байх"
"Тэгвэл их дотно болох нь"
Зүгээр л дотно болох талаар ярилцаж байгаа хэр нь яагаад ийм хүйтэн санагдаад байна.
"Би гаргаад өгье" гээд кетээ үдэж байтал Тэхён ах гарнаас барьж зогсооход нь том нүдэлсээр хартал тэр хоёр өөд өөдөөсөө харж байх ба Ёнжүн хаалга онгойлгоод "Ганцаараа яаж буцаж орох юм. Маргааш уулзья Вони"
"Баяртай. Эрт очвол надад суудал "
Ёнжүнийг гарсны дараа кетээ тайлж байтал Тэхён ах араас тэврэн мөрөн дээр эрүүгээ тавиад
"Би өглөө сургуульд чинь хүргээд өгье"
"Тэгвэл хэдэн минут илүү унтах нь" гэтэл инээж байгаа нь мэдрэгдэх ба Тэхён ахын үнэртэн миний дотрыг бүхэлд нь дүүргэх мэт болоход анхаарлаа сарниулахаар "Ах та хоёр маргааш яваад хэзээ ирэх юм"
"Хоноод ирэх байх. Ганцаараа хонож чадна биздээ ах нь орой ирэх үү"
"Би ямар жоохон хүүхэд үү?" гээд өрөө рүүгээ хурдхан орлоо. Баясаж найдаж, салхи шуурга шиг эргэлдэж байсан, эх захгүй тэр мэдрэмж ахиад л дотоод ертөнцийг минь бүрэн эзэмдэх нь аюултай .

BROTHER /KTH/Where stories live. Discover now