Part: 12

952 90 10
                                    

"Вони юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Жимин сонсвол-" "Намайг эмэгтэй хүн гэж харахгүй байгаа шалтгаан чинь ах биздээ? " "Энд Жимин ямар ч хамаагүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Вони юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Жимин сонсвол-"
"Намайг эмэгтэй хүн гэж харахгүй байгаа шалтгаан чинь ах биздээ? "
"Энд Жимин ямар ч хамаагүй. Вони чи миний хувьд-"
"Би таны хувьд Вони дүү биш Пак Еэвон гэдэг эмэгтэй баймаар байна. Тэгээд ч Тэхён ахад биш Ким Тэхён гэдэг эрэгтэйд хайртай"

Би айж байна.
Намайг Вони гэсэн хэрнээ өөр эмэгтэйг нэрээр нь дуудна гэхээс
Миний духан дээр үнсчихээд өөр эмэгтэйн уруул дээр үнсэнэ гэхээс
Миний хайртай залуу байж өөр эмэгтэйнх болчих вий гэхээс
Би үхтлээ айж байна.

"Татгалзмаар байвал эмэгтэй хүн гэдэг утгаар маань татгалз"
"Чи согтчихсон байна. Маргааш өглөө-" яриаг нь таслан
"Намайг юу хийвэл та эмэгтэй хүн гэж харах юм?"
"Чи надтай унтсан ч миний хувьд эмэгтэй хүн болохгүй Пак Еэвон. Хангалттай юу? "
Би юунд итгэж байснаа мэдэхгүй юм. Өнгөрсөнд ч одоо ч би Тэхён ахын хувьд дүү хэвээрээ ... бидний дунд юу ч өөрчлөгдөхгүй. Өглөө ахтай хамт Сөүл рүү нисэхээр суудалдаа суух зуур
"Намайг ямар их санаа зовсныг мэдэж байна уу? Тэхён байгаагүй бол яах байсан юм"
"Тэхён ахыг түрээсийн байр луу нь явуул. Одоо ажилдаа орно гэсэн биздээ"
"Үдэшлэгнээс чамайг авч явсан гээд уурлаад байгаа юм уу? Хөөе бараг төрсөн ахаас чинь ялгаагүй-"
"Ахиад л АХ АХ ТӨРСӨН АХ ам нээх бүртээ битгий ингэж хэлээд бай ахиж хармааргүй байна " уйлчихгүйг хичээн цааш цонх руу харан суутал Жимин ахын санаа алдах нь сонсогдох ба
"Ойлголоо доо Тэхёныг түрээсийн байраа судал гэж хэлье. Гэхдээ чамд бүхнээ зориулдаг хүнд ингэж хандах муухай шүү"

Өөрөө дураараа хайрлачихаад намайг хайрласангүй гэж гомдоллох эрхгүйгээ мэдэж байгаа ч
Ингэж гомдоллосон ч болох мэт надад бүхнээ зориулдгийг нь ч мэдэж байна.

Гэрийн хаалгаа нээхээс эхлээд Тэхён ахын үнэр үнэртэж байлаа. Хувцас өлгөхөд урт бор хүрэм нь харагдаж, цай уусан ч бүх зүйлээс Тэхён ахыг хайж байна. Оройн хоолны хийх үеэр Ёнжүнаас дуудлага ирэхэд нь утсаа доош харуулчихаад үргэлжлүүлэн таваглаж эхлэхэд Жимин ах будаа аягалангаа "Яагаад авахгүй байгаа юм чамд санаа зовчихсон байсан"
"Маргааш уулзахдаа л ярилцья"
"Ёнжүнд, Тэхёнд ч яагаад ингэж хандаад байгаа юм. Юу тохиолдсон юм ахдаа хэл л дээ"
"Би танд хэлэхэд бэлэн биш байна"
"Ойлголоо ах нь чиний талд гэдгийг мэднэ биздээ "
Өнгөрсөн хугацаанд Жимин ахаас бүх зүйл болсон гэж буруутгаж ирсэн ч эцэст нь зүгээр л бүгд надаас болсон гэдгийг ойлгосны дараа ахын өмнө гэмшиж байна. Оройн хоолны дараа аяга тавгаа угаах гэж байтал хонх дуугаран ах нээхээр яваад
"Ёнжүн байна. Яах юм чи уулзах юм уу?" сая дуудлагыг нь аваагүй болохоор ирсэн бололтой. Гэхдээ би одоо уулзаж чадахгүй байх.
"Та Ёнжүнд хэлээд өгөөч маргааш уулзъя гээд"
"Ойлголоо би аятайхан ойлгуулаад хэлье" 
Бүх зүйл миний буруу хэр нь надаас илүү бусад хүмүүс зовж байх шиг байна. Хаалганы цаана зогсох Ёнжүний сэтгэлийг мэдэх хэр нь зүгээр л зугтаж байна. Өглөөний цайгаа уучихаад сургууль руу гарах гэж байтал Жонгүг ахаас дуудлага ирэн ахын шүүгээнээс бор хавтастай бичиг баримтыг нь яаралтай аваад хүрээд ирээч гэв. Хоолойноос нь сонсоход сандарчихсан байсан болохоор яаравчлан гарлаа.  Оффисынх нь үүдээр оров уу үгүй юу Жонгүг ах гүйж ирээд
"Баярлалаа Еэвонаа үнэхээр аминд орлоо" гээд цааш яарсан чигтээ гүйв. Жонгүг ахын оффисоос гарах гээд зогсож байтал 
"Цай уух уу?" гээд миний үеийн бололтой нэг залуу хүрч ирэхэд нь эелдгээр татгалзчихаад сургууль руу явлаа. Сургууль даяар л Ёнжүн бид хоёрыг үерхдэг гэж мэдэж байгаа. Лекцийн зааланд хойгуур хавьцаа суухад удалгүй Ёнжүн орж ирээд хажууд суун "Хичээлийн дараа хоёулаа ярилцах хэрэгтэй байна" гэчихээд босон цаад эгнээнд суув. Тэнхимд байсан оюутнууд биднийг заан шивнэлдэж байтал профессор орж ирснээр бүгд урагш харцгаалаа.

Хичээлийн дараа сургуулийн арын цэцэрлэгт хүрээлэнд очтол Ёнжүн ирчихсэн зогсож байлаа. Урагш дух руугаа унжуулсан үсээ арагш болгоод
"Өчигдөр танайд очиход Жимин ах чамайг замдаа ядраад унтаж байгаа гэсэн"
"Үнэндээ би унтаагүй ээ. Чамаас зугтаж байсан юм"
Ёнжүн ойртон миний урд ирж зогсоод "Вони зүгээр л миний хажууд байж болохгүй гэж үү" түүн рүү харж чадахгүй нь. Доош харсан чигтээ
"Би чамайг найз л гэж хардаг тэр үнсэлт ч сайн найзынхаа төлөө хийсэн зүйл байсан" 
"Тэгвэл би сайн найзынхаа төлөө түүний сэтгэлийг өөртөө татна" гээд ойртоход нь арагш алхах гэтэл тэр бүсэлхийгээр тэврэн өөртөө ойртуулаад
"Одоо ахиж чамайг зугтаалгахгүй"
"Хуучин найз охиныгоо мартаж чадахгүй байна гэсэн биздээ" гэтэл тэвэрсэн чигтээ алхсаар хойш хана налуулан зогсоод
"Сүяан шалтаг байсан. Чамтай хамт байхын тулд, сургуулийн бүх эрчүүдэд чамайг минийх гэж ойлгуулахыг хүссэн амиа хичээсэн зан байсан. Чиний сайхан сэтгэлийг өөрийнхөө төлөө ашигласан юм"
"Яагаад одоо ингэж хэлж байгаа юм"
"Ахиж хүлээвэл чамайг Ким Тэхёнд бүр мөсөн алдчих юм шиг байна" яаж хүлээж авахаа мэдэхгүй түүний зөөлөн амьсгалыг сонсож, урт сормуусыг нь ажиглан зогстол
"Энэ үнсэлтийг битгий мартаарай. Сайн найзынхаа төлөө гэсэн утгатай үнсэлтээс огт өөр чамд хайртай гэсэн утгатай болохоор"

#

Еэвоныг тэнд орхиж явснаас хойш хэдийн 3 хоног өнгөрчихөж гэтэл надад хэдэн долоо хоног өнгөрсөн мэт урт санагдах юм. Сэтгэлийг нь үгүйсгээд л дуусах ёстой байтал яагаад минут секунд тутам хоосон санагдсаар байгаа юм бол?
"Хайр зугтсан нэгнээс нь зүүгддэг Уильям Шекспир"
"Жина зүгээр л унт" цээжин дээрх гарыг нь холдуулчихаад цааш харан хэвттэл
"Чи манайд тасралтгүй 3 шөнө ирлээ. Бас ойрд их сонирхолтой байгаа бодолд дарагдаад" гээд орноос босох нь сонсогдох ба гэрэл асаан шүүгээгээ онгойлгож байгаа бололтой
"Еэвоноос өөр чамайг ийм болгох хүн байхгүй дээ. Яасан өөр залуутай унтсан гэж байна уу" гээд мөнгөлөг бариултай толь нүүрний урд бариад
"Царайгаа хар даа чи Еэвоныг өөр залуутай холбож ярихаар ийм царай гаргадаг. Хардсандаа үхэх гэж байгаа залуугийн царайг сайн хар "
"Утгагүй юм " гээд толийг нь холдуулах гэж байгаад санаандгүй түлхтэл Жинагийн гарнаас алдарч шалан дээр доош харж унахад
"Өөртөө үнэнч бай Тэхёнаа. Тийм л их санаад байгаа юм бол очоод хэл" гээд шалан дээрээс толийг аваад эргүүлж харуулахад голоороо цуурсан байх ба
"Толь хагарвал өмнөх шигээ болохгүй, чамайг хайрласан хүний сэтгэл ч бас адилхан"
"Дараа шинийг аваад өгье"
Утгагүй ярианаас нь залхсандаа гадуур хувцсаа өмсөж байтал
Жина толгой сэгсрэн толь руу заагаад "Энэ толь хагарсан ч хагараагүй ч чиний сэтгэл тод харагдаж байхад яагаад үгүйсгээд байгаа юм?"
"Би өөртөө худлаа хэлж байсан удаагүй. Надад Еэвоныг гэсэн сэтгэл байхгүй " гэтэл хагарсан толио гарт бариулаад
"Чи өөрөө ч анзаараагүй бололтой түүнийг Еэвон гэж дууддаг болсон оо. Тэр аль хэдийн чиний Вони дүү биш болчихсон"
Жинагийнхаас гараад тамхиа уртаар сорон тэнгэр өөд үлээгээд хүрэмний халаасанд байх цуурсан толийг хараад уртаар санаа алдлаа.

From: Choi Yeonjun
To: Park Yewon

Миний сэтгэлд итгээч, над руу нэг удаа ч болов хараач.

A/n: Хүлээж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Сэтгэгдлээ хуваалцаарай баярлалаа ♡

BROTHER /KTH/Where stories live. Discover now