Part: 11

1.1K 90 10
                                    

"Би мэдмээр байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Би мэдмээр байна. Таны уруул ямар амтагддагийг"
Энэ үгийн утгыг ойлгохоос ч өмнө Еэвон миний уруул дээр үнсчихсэн. Гэнэтийн сэтгэл хөдөлгөм ойлгомжгүй мэдрэмж холилдсон үнсэлт байсан.
"Тамхины утаа шиг амтагдаж байна"
Согтуу байгааг нь, өөр зүйл бодох ёсгүй, буруу гэдгийг мэдэх ч үнэндээ таалагдсан.

"Тэхён юу бодоод байгаа юм бэ? Цай чинь хөрчихлөө"
Жонгүгийг урд ирж суухад уур нь хэдийн буусан цай руугаа хараад "Аан цай юу?"
"Царайнаас чинь харахад гадуур хоносон бололтой"
"Миний царай яасан гэж"
"Шөнөжин унтаагүй чинь харагдаад байна. Жинатай уулзсан юм уу?" гэж сонирхсон янзтай нааш ойртсоор асуухад нь хойш налан нүдээ аниад "Жина гэж үү " 
"Шартчихсан юм байна. Үг ойлгохгүй байна "
Ажилдаа орчихвол элдэв зүйл бодохгүй байх. Ганц үнсэлт Вони согтуу байсан ингээд л болоо.
"Өнөөдөр Еэвоныг хүргэж өгөхгүй байсан юм уу?"
"Надад яагаад бодогдсоор байгаа юм бол? Таалагдсан болохоор уу?"
"Ганцаараа юу яриад байгаа юм бэ? Өө Тэхёнаа яасан ороод ир "
Гайхсаар үүд рүү хартал Вонигийн үеийн гэмээр том хар нүд, өндөр хамартай хүү орж ирэн ширээний урд хайрцагтай бялуу тавингаа нааш харж бөхийн мэндлээд
"Харилцагч компаниас танд шинэ бүтээгдэхүүний дээж гээд бялуу явуулсан. За би ингээд гарлаа"
Түүнийг гарсны дараа инээдээ барьж ядан
"Тэхёнаа гэнэ ээ? Жон Жонгүг намайг санаад надтай адилхан нэртэй ажилтан авч ээ"
"Дадлага хийж байгаа оюутан Кан Тэхён"
"Надад тийм их хайртай байсан юм уу" гэсээр инээхэд Жонгүг дэр шидээд
"Ахиад нэг юм хэлвэл хөөж гаргана шүү. Нээрээ Тэхён Еэвонтой нэг сургууль юм байна лээ" гэхэд шидсэн дэрийг нь тэврээд
"Жинаг орхиод чам дээр ирэх үү" гээд ирмэхэд тэвчээр нь барагдсан бололтой "Гар"

Жонгүгийн үглэлээ залхан байхгүй цагаар нь гэрт очиж хоол хийж үлдээгээд фитнес рүүгээ явлаа. Анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлэх хэрэгтэй, одоогоор Еэвонтой хамт өмнөх шигээ байж чадахгүй нь. Чүэ дасгалжуулагчаас заавраа авч хэсэг бэлтгэлээ хийчихээд гүйж байтал Ёнжүн хажуугийн гүйлтийн зам дээр зогсоод
"Та эрт ирж ээ"
Түүн рүү харалгүй урагш харсан чигтээ хурдаа нэмэн
"Гүйхээр ирсэн бол зүгээр л гүй"
"Вони юу гэж байна? Тантай дотно болохоор хэлсэн л байлгүй"
"Юу хэлэх гээв?"
"Өчигдөр бид хоёр үнсэлцсэн гэдгийг. Би Вонид үерхэх санал тавих гэж байгаа -"
"Үнсэлт ээ?"
Шууд зогсоогоод түүн рүү хартал Ёнжүн инээгээд "Хариу үйлдэл чинь хурдан байхыг бодоход мэдээгүй байж ээ"
Нүд нь гурвалжлан тохуурхсан аятай хэлэхэд нь цамцных нь энгэрээс заамдаад хана руу шахан
"Өнөөдрөөс Еэвонд ойртох хэрэггүй найз, сургуулийн танил юугаар ч байсан. Чүэ дасгалжуулагчын хүү гээд би чамд Жимин шиг хандахгүй" хүчтэй угзарч тавиад цааш алхтал
"Еэвоныг үнэхээр дүү гэж хардаг чинь үнэн юм уу? Хардсандаа галзуурах гэж байгаа чинь харагдаад байна. Энийг Жимин ах мэдэх үү?"
"Би чамд юу ч батлахгүй. Санаж яв чамд ахиж зөөлөн хандахгүй "
"Энэ сэтгэлийнхээ ядаж 1% өөр эмэгтэйчүүдэд гаргах хэрэгтэй байсан юм"

BROTHER /KTH/Where stories live. Discover now