8 жилийн өмнө
Ээж завгүй болохоор хичээл тарсны дараа гэрийн үүдэнд хүргэж өгөөд
"Ахаараа кимчитэй шөл хийлгэж идээд эрт унтаарай Еэвонаа"
"За та өнөөдөр ч бас оройтох уу" багахан гомдолтойгоор асуухад ээж инээгээд "Тийм ээ. Унтахаас нь өмнө заавал залганаа. Явлаа"
"Баяртай ээжээ"Хаалга онгорхой байхаар нь ахыг ирчихэж гэж бодон гутлаа тайлчихаад "Би ирлээ" гэсээр гал тогооны өрөөнд ороод
"Т.та хэн бэ" ахлах ангийн дүрэмт хувцастай ус уун зогсох хүнийг хараад гайхсаар асуухад нааш харан
"Би танай ахын найз. Чи Еэвон байх нь ээ" ягаан бамбарууштай цүнхнийхээ оосроос чанга атган доош харсаар "Сайн байна уу" гэж аяархнаар хэлчихээд түүн рүү хартал аль хэдийн миний урд ирчихсэн
"Тэгвэл би өнөөдрөөс Вони гэж дуудаж байя. Чи Тэхён ах гэж дуудаарай "
"Ю.юу за " гэтэл миний толгойг илж байтал "Өө та хоёр танилцчихсан юм уу? Еэвонаа ах нь ирлээ" гаднаас Жимин ах тор дүүрэн амттан барьчихсан орж ирээд бид хоёрыг хараад "Охидтой амархан учраа олчих юм аа Тэхён" гээд ширээн дээр авчирсан юмаа гаргалаа. Чипс, попкорн, зайрмаг бас чоко пай ахиад л шөнөжин тоглоом тоглож хонох бололтой. Ахын авчирсан Чоко Пайнаас нэгийг задлаад "Чи л Гаёны араас хэтэрхий удаад байгаа юм" нэг том хазчихаад уруулаа долойнгоо ахтай ярилцах ба ах утаснаасаа нэг юм харуулаад
"Гаён хатуу самар гээд байхад "
Тэр их л нухацтай дэлгэц рүү нь харж байснаа инээсээр "Уйдахааргүй юм байна. Чи ядаж нэг сар сонирхолтой байх нь ээ Жимин"
Тэр хоёр ширээ налж зогсоод учиргүй инээлдээд л чат бичээд байв. Ах ингэж инээхийг бодоход үнэхээр дотны найз нь бололтой.
"Ахаа ээж кимчитэй шөл хийгээрэй гэсэн"
"Би ахтай чинь хамт гарын хоолоо хийгээд өгье Вони"
"Вони гэнэ ээ?"
"Еэвон юм чинь Вони гэвэл илүү дотно байгаа биздээ "
"Тийм дээ. Чи угаасаа манайд их ирэхээс хойш "Манайхаас ганцхан гудамжны зайтай амьдардаг Ким Тэхён ах. Вони гэж дуудах бүртээ амаа дөрвөлжин болгож инээсээр толгой илж, гэрт ирэх бүртээ амттан авчирч өгч, ахыг завгүйд хоол хийж өгдөг ах. Яриа өдөх бүрт нь зугтдаг хэрнээ харахыг хүссэндээ ахын өрөө рүү ойр ойрхон орохыг хүсдэг. Ахын номын тавиураас ном хайж байгаа царайлан нүдний булангаараа Тэхён ахыг харж байтал бид гэнэт харц тулгаран
"Вони ямар ном хайж байгаа юм? Ах нь олоод өгье"
"Зүгээр ээ" ахын өрөөнөөс гараад амьсгаагаа даран хаалгыг нь налан зогстол
"Вони ахиад зугтчихлаа" гээд инээх нь өрөөн дотор сонсогдоно. Асуултанд нь ганц хоёр үгээр хариулна эсвэл өөр тийш хараад зугтна гэхдээ ...