"Гэнэт сургууль дээр чинь хүрээд ирсэнд гайхсан уу?" Намайг аажмаар толгой дохиход инээн машины хаалгаа нээн орохыг дохилоо.
Бид Жина эгчийн машинд суун номын кафе руу явав. Эмэгтэй жолооч гэхэд чадварлаг юм аа. Гэхдээ надтай уулзаж яах гэсэн юм бол? Тэхён ахтай үерхсэнээс болоод тэр хоёрын харилцаа дууссан байх.
"Битгий ийм сүртэй царай гарга аа. Би муу хүн биш энгийн зүйлсийн талаар л ярилцах гэсэн юм"
"Энгийн зүйлс ээ?"
Тэр хоёрын харилцааны тухай мэдэх болохоор улам л муу совин татаад байна. Тэдний ертөнц минийхээс илүү өргөн нээлттэй энгийн гэдэгт нь юу орох вэ?. Номын кафед ороод хүмүүсээс зайдуу суудалд суухад
"Тэхёны талаар ярилцах гэсэн юм. Та хоёрын харилцааны тухай сонссон"
Яагаад ингэтлээ айж, сандраад байгаагаа мэдэхгүй юм. Магадгүй надаас илүү тохирох хүн нь Жина эгч болохоор тэр үү?
"Та Тэхён ахад хайртай юу?"
"Тэхён эрэгтэй, эмэгтэй найз байдагт итгэдэггүй. Гэхдээ миний найз болж чадах цорын ганц эрэгтэй бол тэр. Бид хоёрын өмнөх харилцаанаас болоод найзууд байх хэцүү хэдий ч -"
"Та худлаа ярьж байна. Зүгээр л халамжтай болохоор та дасаж, хамт байхыг хүссэндээ найз гэж байгаа биздээ"
"Еэвонаа чиний үерхэх хүн бол Ким Тэхён эелдэг Тэхён ах чинь биш. Өдийг хүртэл чамд зөвхөн сайн талуудаа харуулсан байх гэхдээ одооноос чамайг шархлуулж, гуниглуулах хүн болно. Чи өмнө нь харж ч байгаагүй талуудыг нь ойлгох хэрэгтэй болно"
"Өмнө нь олон эмэгтэй байсныг мэднэ гэхдээ одоо би дэргэд нь байна"
Би онцгой болохоор хэнтэй ч үерхдэггүй ч надтай үерхсэн. Миний төлөө бүгдийг хийж өгсөн нь надад хайртай болохоор. Дунд сургуулиас одоог хүртэл намайг нэгт тавьсаар ирсэн ахаас илүү мэддэг болоод жил ч болоогүй эмэгтэйд итгэхгүй.
"Өчигдөр Тэхён чамтай муудалцаад шууд ирсэн хүн нь би. Чам руу явуулсан хүн нь ч би"
Сандлаас босон ард нь тохсон цамцаа хальт шүүрэх алдаад газар унагаан
"Худлаа та худлаа ярьж байна"
"Тэр чамд итгэдэггүй "Жина эгч, Ёнжүн хоёрын үгнээс болоод Тэхён ахад эргэлзэж байгаа өөрийгөө буруутгаж залгах эсэхдээ эргэлзэн сууна. Бүгд худлаа, зохиосон байх бид хоёрыг салгахыг хүссэндээ л ярьсан. Итгэх ёстой, Тэхён ахад надаас өөр итгэх хэн ч байхад яагаад би ингэтлээ эргэлзэж байгаа юм бэ? Гэрийн урд доош харан суух миний дэргэд суугаад мөрөө налуулан
"Еэвонаа гэртээ орохгүй юу хийж байгаа юм?"
"Ахаа би Тэхён ахын тухай өөр хүнээс сонссон зүйлдээ эргэлзэж, буруутай санагдаад байна"
"Эргэлзэж байвал өөрөөс нь асуу, ярилц. Одоо та хоёрын харилцаа өөрчлөгдсөн. Хамтдаа хичээж, шийдвэр гаргаж, алдаагаа засах хэрэгтэй "
Өмнө нь үргэлж Тэхён ах өгдөг харилцаатай байсан одоо би ч бас өгөх хосуудын харилцаатай болсон. Энэ олон жил хүлээсэн харилцаа байхад яагаад манан татсан саарал өдөр шиг бүүдгэр, хаашаа явах зүг чигээ мэдэхгүй, төөрөгдөл дунд уусч бүтэн мэдрэмж авахгүй байгаа юм бэ?