Part: 2

1.2K 84 2
                                    

Парис-Сөүл чиглэлийн онгоцноос тээшээ барьсаар гарч ирэх зорчигчдын дундаас ахыг нүдээрээ хайн, алдалгүй харахаар хичээнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Парис-Сөүл чиглэлийн онгоцноос тээшээ барьсаар гарч ирэх зорчигчдын дундаас ахыг нүдээрээ хайн, алдалгүй харахаар хичээнэ.
"Тэхён ахаа" хүлээсэн хүнээ хараад хоёр гараа далласаар түүн руу инээхэд Тэхён ах хар нүдний шилээ тайлан гараа далласаар нааш алхана. Жимин ах хариу даллачихаад доош тонгойн миний чихэнд
"Намайг цэргээс ирэхэд ч чи ингэж инээж байгаагүй дээ"
"Эргэлтээр тань дээр очдог байсан ч Тэхён ах дээр очиж чадахгүй байсан болохоор л" ах толгой дохин нүдээ нарийсган инээгээд
"Хөөрхөн гэдэг нь"

Тэхён ах ойртоод гараа дэлгэхэд нь гүйж очин тэврүүлэхэд намайг тэвэрсэн чигтээ өргөн агаарт эргүүлээд "Вони"
"Тавтай морил Тэхён ахаа"
"Хүн харвал арван жил уулзаагүй гэж бодох нь " намайг буулгаад тэр хоёр уламжлал болсноороо гар цохилцон
"Арван жил шиг л урт байлаа"
"Санаж байгаа биз маргааш чамайг угтах үдэшлэгтэй Согжин ахын амралтын газар "
"Онгоцонд суухын өмнө ч бас хэлсэн шдээ. Нэг гэрээс хамт явахаас хойш үдэшлэгнээс хоцрохгүй"
Тэхён ахын Солонгост авсан байрных нь засвар цагтаа амжаагүй болохоор манайд хэд хонохоор болсон. Тэр хоёр урд харин би ард нь суунгаа машины толинд тусах тусгалыг нь харна. Классик хар цагаан хувцаслалт, яриан дундаа ганц нэг хэлэх Франц үг, гарын хөдөлгөөн гээд л Парис үнэхээр зохисон бололтой. Тэр хоёр үдэшлэгт ирэх хүмүүсийг ярьж байснаа арагш над руу хараад
"Их сургуулийн оюутан болчих гэж. Хичээл нь хэр байна"
"Сайн байгаа. Та намайг нэг өдөр ирж аваарай "
"Байрны засвар дуусахаар ажилдаа орно гээд хэлчихсэн. Тэр болтол хүргэж өгч байя"
"Чадлаа үнэгүй унаа"

Ачааг нь задлахаар ахын өрөөнд ороход зарим ачаа нь засвар дуусах үеэр араас нь ирнэ гэсэн болохоор нэлээн цомхон байлаа. Ахын хажууд өвдөглөж суугаад том тээшээ задлахыг нь харж байтал бүдэг цэнхэр өнгөтэй гурван цаасан хайрцаг гаргаад
"Энэ та хоёрт бэлэг. Эгчийг Япон явсныг мэдсэнгүй бэлгийг нь чамд үлдээчихье"
"Аргагүй л Францаас ирсэн гэсэн шиг мэдрэмж нь өөр байна шүү" ах зангианы зүүлтээ зүүн толинд харах бол би хөвсгөр бүдэг ягаан ороолтоо дээш сунгаад
"Хөөсөн чихэр шиг юм аа. Амттай харагдаад байна"
Тэхён ах урт ороолтны нэг талаас барин миний хүзүүгээр ороонгоо "Ахыгаа байхгүйд сайн байсан уу? Ажил ихтэй сүүлийн саруудад ярьж ч амжсангүй "
"Сайн байсан гэвэл та гомдоно, байгаагүй гэвэл санаа зовно"
"Хэзээдээ ийм том болчихсон юм" ороолт ороож дуусаад ийн хэлчихээд цааш ах руу явахад би ороолт шигээ хацартай ард нь үлдлээ. Арай ахиад тэр үеийн мэдрэмж ... үгүй байх тэр үед ч одоо ч Тэхён ах намайг дүүгээс өөрөөр хардаггүй шүү дээ. Хаалганы хонх дуугарахад нь толгойгоо сэгсэрчихээд хурдхан очиж онгойлготол
"Лекцийн дэвтрээ локерт орхичихсон гэж хүн дуудчихаад утсаа авахгүй юм аа"
"Уучлаарай Ёнжүнаа би таг мартчихаж. Ороод ир"
Ёнжүн миний дэвтрээр толгой дээр хөнгөн цохичихоод дотогш орон буйдан дээр суугаад кофе бэлдэх зуур нааш харангаа
"Вони ирэх долоо хоногийн семинарын сэдвийг юу гэж бодож байна? "
"Вони гэнэ ээ. Чи хэн юм? "
"Тэхён ахаа. Тэр -"
Ёнжүн босч ахын урд очиж зогсоод гараа сунган
"Чүэ Ёнжүн гэдэг. Одоогоор Вонигийн нэг тэнхимийн найз" гэхэд Тэхён ах хөнгөн инээгээд гар барингаа "Одоогоор оо?"
"Тийм ээ одоогоор. Албаар тодотгож хэлсэн юм. Танилцахад таатай байна"

BROTHER /KTH/Where stories live. Discover now