Part: 3

1.1K 83 6
                                    

Тэнхимийнхэнтэй хамт үдэшлэг хийхээр амралтын газарт ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэнхимийнхэнтэй хамт үдэшлэг хийхээр амралтын газарт ирлээ. Шар айраг сөжү пицца тахиагаар дүүрэн урт ширээний сүүл хэсэгт зүс таних хэдэн охины хажууд суулаа. Ойрд Тэхён ах ажил ихтэй гээд утсаар ч ярихгүй, харин Бура Япон дарь ээж рүүгээ явчихсан их сургуульд сайн таних хүн ч байхгүй болохоор ганцаардаж байна. Төгсөх курсын ах шилэн хундага хөнгөн цохиод
"Ингээд манай тэнхимийн шинэ элсэгчдээ хүлээн авах үдэшлэг эхэлж байна. Бүгдээрээ өнөөдөр хөгжилтэй байцгаана шүү. Элсэгчид нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулаарай. Өө Ёнжүнаа дараалал ихтэй байна уу" гэтэл гаднаас цагаан хайрцагтай бялуу барьчихсан залуу орж ирээд дээд курсын эгчид бялуугаа өгөнгөө
"Тийм ээ. Би тулдаа л авлаа гүзээлзгэнэтэйг нь"
"Баярлалаа үнэхээр аминд орлоо"
Голоор нь хувааж нүднээс арай дээгүүр тайрсан хар үсээ хойшлуулаад эргэн тойрноо харан "Суудалгүй болчихжээ" гэснээ миний урд суучихав. Ингээд хүмүүс нэг нэгээрээ босоод өөрийгөө танилцуулж эхлэв. Түүн дээр ирэхэд
"Сайн байцгаана уу? Намайг Чүэ Ёнжүн гэдэг. Бүгдэнтэй нь найзууд болно гэдэгтээ итгэлтэй байна"
"Царайлаг юмаа"
"Царай нь үнэхээр жижигхэн юм"
"Биеийн харьцаа нь тоглоом биш юмаа модел шиг л"
"Арай айдол, жүжигчин болох гэж бэлтгэгдэж байгаа юу" дээд курсынхэн ялангуяа эгч нар ам уралдан орилтол инээсээр
"Бүгдэнд нь баярлалаа. Багаасаа бүжиглэсэн болохоор одоо хичээлдээ илүү анхаарах бодолтой байгаа"
"Царайлаг дээрээс нь ухаантай ялтачгүй манай тэнхимийн It boy"
түүн рүү харж байтал бид хоёр харц тулгарч сандарсандаа шар айргаа хурдхан залгиллаа. Ингээд миний ээлж болж босохдоо богино цагаан юбка доошлуулан
"Пак Еэвон гэдэг. Шинэ элсэгч" бүгд над руу хараад байгаа нь намайг хангалттай ичээж байна. Өөр юу ярих хэрэгтэй вэ?
"За Еэвонаа биеэ барих хэрэггүй ах нарынхаа хажууд ирээд - " дээд курсын хэд хэдэн ах инээсээр хажуугийн суудал руугаа заах нь бүр ч тухгүй санагдан яахаа мэдэхгүй зогсож байтал
"Пак Еэвон надад тахианы далавч аваад өгөөч. Би хүрэхгүй байна " гэх Чүэ Ёнжүны хоолой гарав. Доош суугаад нэг далавч савхдан сунгахад
"Эндээ суучих би далавчинд хүрэхгүй байгаа болохоор" зөвхөн надад сонсогдохоор хэлчихээд үргэлжлүүлэн идэж эхлэв. Дээд курсынхэн ч мартсан бололтой өөр тийшээ харчихсан инээлдээд сууж байв. Одоо л гүнзгий амьсгаа гаргахтайгаа болж Чүэ Ёнжүнд талархах хэрэгтэй гэж шийдэв. Гурван далавч авч өгсний дараа түүнийг нааш харахаар нь хурдхан савхдаад "Энийг" гэтэл тэр аваад
"Би өөрөө хүрнээ одоо тэд нар зүгээр бололтой"
"Баярлалаа их тус боллоо"

BROTHER /KTH/Where stories live. Discover now