Part: 6

1K 88 6
                                    

Буратай хамт тийм кино үзсэндээ итгэхгүй нь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Буратай хамт тийм кино үзсэндээ итгэхгүй нь. Тэхён ахыг ичмээр байдлаар төсөөлөөд би яаж маргааш царайг нь харах болж байна аа. Яагаад бодох тусам өрөө халуун болоод амьсгал давчдаад ... янз бүрийн юм бодон орон дээрээ хөрвөөж байгаад орноосоо унан мөрөө бариад ёолсоор
"Бура чи надад яг юу үзүүлчихэв ээ"
"Вони яасан бэ? Гэмтсэн үү" гэх Тэхён ахын хоолой гарч хаалга онгойлгох гэж хичээж байв. Дэндүү их ичсэндээ царайг нь харж чадахгүй нь
"Би зүгээрээ та явж амар"
"Яагаад амьсгаадчихсан юм халуураад байгаа юм уу? Хөргөгчнөөс ус аваад ирэх үү"
"Үгүй ээ ... дасгал хийсэн юм. Т.та унт даа" үүнээс цааш хэлсэн юмыг нь ойлгох сөхөөгүй хэвтэж байгаад унтчихсан байлаа.

"Мхх ... аххх ... Тэхён ах..ахааа"
Огцом нүдээ нээн яг бодит мэт байсан зүүдээ бодон дэрэнд нүүрээ хүчтэй наагаад "Пак Еэвон ухаан ор л доо. Тэхён ах шүүдээ миний төрсөн ахаас ялгаагүй хүн байхад би яагаад ингээд байгаа юм бэ?"
Өглөө эрт босч шүршүүрт орчихоод Тэхён ахтай таарахгүйг хичээн гарах гэж байтал үүдэнд хүрмээ авч байгаад таарсандаа сандран шууд л зугтчихав. Цахилгаан шатанд ороод зүрхээ даран
"Арай би ахиад Тэхён ахад хайртай болж байгаа юм болов уу?"
Болохгүй юмсан намайг дүүгээс өөрөөр хардаггүй гэдгийг нь мэдэх байж, уулздаг эмэгтэйчүүдийнх нь хаана нь ч хүрэхгүй гэдгээ мэдсээр байж ... зогсоож чадахгүй бол яах вэ?

Ёнжүнтай хамт өглөөний цай уухаар тохирсон газраа иртэл 20 минут хоцрох нь гэсэн зурвас бичсэн байлаа. Захиалгаа өгчихөөд цонхоор эргэн тойрноо харангаа Тэхён ах ямар эмэгтэйд дуртай бол? Одоо болздог эмэгтэй байдаг болов уу? Орой гэрт очоод яаж царайг нь харна аа. "Вони "
"Тэхён ахаа- өө Ёнжүнаа хурдан иржээ" тэр сандал татан хажууд суугаад "Юу бодож байсан юм "
"Зүгээр л гэртээ яаж харих вэ гэж" гээд Ёнжүний мөрийг дэрлэтэл
"Эрэгтэй хүнд ийм юм ярьж болохгүй гээд байхад "
"Гэхдээ чи юу ч хийхгүй биздээ" гэтэл гар салаавчилан хөтлөөд "Надад тийм их итгэдэг юм уу?"

BROTHER /KTH/Where stories live. Discover now