Part: 13

1.5K 120 33
                                    

Байрны засвар, цэвэрлэгээ дууссаны дараа гэртээ ирээд хувцсаа цэгцэлж байтал Жимин код хийн орж ирээд авчирсан шарсан тахиа, шар айраг сөжүнүүдээ гаргаад"Хаалганы кодоо хэзээ ч солихгүй юм аа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Байрны засвар, цэвэрлэгээ дууссаны дараа гэртээ ирээд хувцсаа цэгцэлж байтал Жимин код хийн орж ирээд авчирсан шарсан тахиа, шар айраг сөжүнүүдээ гаргаад
"Хаалганы кодоо хэзээ ч солихгүй юм аа. Еэвоны төрсөн өдөр"
"Солиод мартчихвал гэртээ орж чадахгүй" авчирсан тахианы мөчнөөс нь хазтал амт нь таалагдан нүдээ томруулан эрхий хуруугаа гозойлгоод Жимин рүү хартал
"Хүүхэд шиг гэдэг нь"
"Жонгүгийг гүйцэхгүй байх. Байрны найр хийхээрээ бүгдэнд чинь урилга явуулна аа"
Бид хоёр нэг нэг лааз шар айраг уусныны дараа
"Би Еэвоны ахын хувиар биш чиний найзын хувиар асууя. Та хоёрын дунд юу болоод байгаа юм"
"Зүгээр л би хулчгар зан гаргаж байгаа юм" гээд ширээн дээрх сөжүг нэг амьсгаагаар уучихаад нүдээ анихад
"Чамайг ийм үг хэлнэ гэж бодсонгүй. Дараа хэлмээр санагдсан үедээ хэлээрэй"
"Тэгнэ дээ. Амттай тахиа байна ямар газар юм хааяа захиалж идэж байя" гэтэл санаа алдан тахиа руу гөлөрсөн чигтээ "Гаёны тахианы газар"
"Тийм нэртэй газар юм уу?"
"Үгүй ээ. Ахлах сургуульд миний болздог байсан Гаён"
"Арай та хоёр дахиад -"
"Нөхөр нь тогооч. Хүү нь бага сургууль бололтой байсан хамт жаргалтай харагдаж байна лээ "
Жиминий цор ганц хайртай байсан эмэгтэй . Цаг хугацаа ч хурдан юм бид ийм насан дээрээ ирчих гэж. Хамт байх хугацаандаа хэр их хайрладаг байсныг нь мэдэх болохоор одоо яаж шаналж байгааг нь ч мэдэж байна.
"Харамсаж байна уу?"
"Огт харамсаагүй гэж хэлэхгүй ээ. Гэхдээ харамсах эрхтэй гэж үү салсан шалтгаан нь би өөрөө яагаад тийм тэнэг байсан юм бол?" өөртөө хундагалах гэхэд нь аваад хундагалаж өгтөл инээгээд
"Тийм болохоор чи ч бас над шиг алдаа гаргах хэрэггүй. Хайртай бол битгий алд"

Яаж ч эсэргүүцэж, зугтсан миний Еэвонд хайртай өөрчлөгдөхгүй. Хүлээн зөвшөөрөхөөс айсан шалтгаан маань алдах зүйл хэтэрхий их болохоор тэр. Миний асуудлууд, өнгөрсөн дэх алдаа, хариуцлагаас зугтдаг зангаас болоод хэрвээ бид салах болвол би хамгийн сайн найз, хайртай эмэгтэй, хайртай дүү, ээж шиг эгчээ дотно бүхнээ алдана. Тиймээс өөртөө худлаа хэлнэ. Хүн бүрт үгүйсгэнэ.

BROTHER /KTH/Where stories live. Discover now