Өнөөдөр Ёнжүн бид хоёр үерхлээ баталж хуурамчаар болзохоор болсон. Яахав хамт зураг авахуулж тэрийгээ инстаграмдаа хийхийн тулд л явж байна. Жимин ахад ойлгуулаад хэлж болох ч Тэхён ах угаасаа Ёнжүнд дургүй байхад нь ийм юм хүртэл хийж байгааг мэдвэл ... гүнзгий амьсгаа гаргачихаад уруулаа ягаанаар өнгөлөөд
"Ганцхан сар юм чинь мэдэгдэхгүй байхад л болно"
Гэрээс гартал үүдэнд сул хар өмд, саарал хоолойтой цамц, хүрэм өмссөн Ёнжүн зогсож байлаа. Тэр нааш хүрч ирээд гараас хөтлөн
"Вони чи хөөрхөн харагдаж байна "
"Гэнэт ингэж хэлэхээр чинь хоёулхнаа байхад хүртэл ингэх ёстой юм уу"
"Догдолж байна уу "
"Ёнжүн энэ нэг сар дууссаны дараа би чамтай найзууд хэвээрээ үлдмээр байна. Тэгэхийн тулд төвөгтэй болгохгүй байцгаая" гээд гараа авах гэтэл Ёнжүн хөтөлсөн чигтээ хүрэмнийхээ халаасанд хийгээд
"Ойлголоо доо. Гар чинь даарчихна гээд л ингэж байна. Яахаараа ийм хүйтэн юм үнэнээ хэл чи цус сорогч биздээ?"
"Чи надаас илүү цус сорогч шиг харагддаг юм байж" бид хоёр инээлдсээр цааш соёл амралтын хүрээлэн рүү алхлаа. Эвгүй байх болов уу? гэж санаа зовж байсан ч үгүй бололтой. Ёнжүн тэр эмэгтэйг бардам үг хэлж чадахгүй болгохын тулд л үүнийг хийж байгаа. Би найзын хувиар туслах ёстой ч хэтэрхий их бодоод байх шиг байна.
Үнэгний чихтэй үсний даруулгыг толгойд нь зүүлгээд
"Өнгөрсөн хугацаанд үнэгэн чихээ сайн нуужээ"
"Чи дэгдээхий гэдгээ муу нуудаг байсан л даа. Яг ... ингээд уруулаа унжуулсан чинь бүр адилхан болчихлоо"
Бид хоёр бие биенийхээ чихийг сольж зүүж үзэн инээсээр морин тойруулгын урд иртэл Ёнжүн биднээс арай эгч хэдэн эмэгтэй дээр очин "Уучлаарай зураг дараад өгөхгүй биз. Анхны болзоо маань байгаа юм" тэд нааш харахад нь бөхийхөд инээсээр
"Тэгье ээ. Хөөрхөн хосууд юм аа. Зурган дээр хичээхгүй байсан ч сайхан гарах бололтой"
"Царайлаг гаргаж өгөөрэй"
Ёнжүн нааш гүйж ирээд мөрөөр тэврэн чихэнд аяархнаар
"Битгий их хүчлээрэй. Чи өөрийнхөөрөө байхад л болно"
"Найз залуу чинь их хайртай бололтой. Азтай юм аа"
Бид хоёр хамт зургаа авахуулж стори ч хийгээд амжлаа. Инстаграмд оруулсны дараа мэдэгдэл зогсоо зайгүй ирсээр байгаа нь цүнхний чичиргээнээс л мэдрэгдэж байна. Ёнжүнийг уух юм авахаар явсан хойгуур хажуугаар зөрөх хосуудыг харангаа хэрвээ Тэхён ахтай хамт энд ирсэн бол ... тэр одоо ямар эмэгтэйтэй хамт байгаа бол ?