Part: 10

1K 92 7
                                    

Ёнжүнтай яаж харьцах ёстой вэ? Юу ч сонсоогүй, болоогүй юм шиг байх ёстой юу? Аваад нэг л балгасан американоныхоо мөсийг хайлтал нь эргүүлсээр бодолдоо дарагдан суух зуур кафед хүмүүс орж гарсаар л байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ёнжүнтай яаж харьцах ёстой вэ? Юу ч сонсоогүй, болоогүй юм шиг байх ёстой юу?
Аваад нэг л балгасан американоныхоо мөсийг хайлтал нь эргүүлсээр бодолдоо дарагдан суух зуур кафед хүмүүс орж гарсаар л байв. Маргааш уулзахаараа яавал дээр вэ? Бура ядаж байхад бүр эргэлзүүлээд орхичих юм.
"Жиминий дүү юу даа? Удаан уулзаагүй юм байна" урд хүн ирж суугаад дотноор ийн дуудахад нь
"Намжүн ахын найз ... сайн байна уу?"
"Жина эгч гэж бай. Улам хөөрхөн болчихож ээ. Ким Тэхён сандрах хэрэгтэй юм байна даа"
Тэгж дотно ярьж инээгээд байсан Жина нь байх нь. Мөр, цээж нь гарсан богино цагаан даашинз, хар торон шилэн тирко, өндөр өсгийт, урт шулуун хар үстэй яг түүний сонирхол байна.
"Та Тэхён ахтай дотно уу?"
"Чиний бодож байгаагаас ч дотно байж магадгүй. Нээрээ тийм Баасан гарагт завтай юу?"
"Юу?" гэхэд ширээн дэр улаан хүрээтэй хар урилга тавиад долоовор хуруугаараа түлхэн нааш ойртуулаад
"Жэжү арал дээр төрсөн өдрийн үдэшлэгээ зохиох гэж байгаа юм. Жиминий томилолт сунгагдсан ирж чадахгүй болохоор чи заавал ирээрэй"
"Би ганцаараа юу?"
Урдаа байх номын хавтас шиг урилга наасан харцаа салгалгүй сууж байтал түүнд зурвас ирэн нээж харчихаад инээнгээ
"Чамайг хүлээнэ шүү. Аан тийм энэ Тэхёнаас нууц" гээд босон цааш алхаж байснаа нааш харан
"Тэхёны талаар сонирхолтой зүйлс амлаж чадна шүү Еэвонаа"

Юу юм бол? Миний мэдэхгүй Тэхён ахын талаар зүйлс. Утсаа өдөржин унтраачихсан болохоор орой гэрт иртэл Тэхён ах ширээн дээр хоолтой хамт фитнесстээ явлаа гэсэн бичиг үлдээсэн байв. Утсаа нээх эсэхдээ эргэлзэн урилгыг нь харан хэвтэж байгаад орон дээрээ унтчихаад өглөө сэрэв. Бүтэн өдөр өнгөрсөн ч шийдэлд хүрч чадсангүй. Өнөөдөр би тэнд очвол юу харах бол? Сургууль руу явах замд хажуугийн дэлгүүрийн маникенд өмсгөсөн богино цагаан даашинзыг харан зогсоод
"Угаасаа бэлтгэлгүй байгаа юм чинь өнөөдөр хичээлээ тасалчихья"
Үсээ янзлуулан, даашинз, өндөр өсгийт аваад хамгийн сүүлд Жина эгчид бэлэг аваад их дэлгүүрээс гарав. Тэндээсээ шууд онгоцны буудал орон Жэжү явах онгоцондоо суув. Хэрвээ Тэхён ах надаас хол байгаа бол би түүн дээр очно.

BROTHER /KTH/Where stories live. Discover now