Гэнэтийн үдэшлэгт урьсан болохоор тэд миний хэмжээнд таарсан хослол, үдэшлэгт хүргэж өгөх жолооч хүртэл явуулсан байлаа. Сольж өмсөхөөр хүрэмээ тайлахад нуруу хэсэгт шавар наалдчихсан байв. Гар нь шавартай байсан болохоор тэврэхдээ ингэсэн бололтой. Ямар их хайж болзоондоо бэлдсэн болоод тэгтлээ догдолчихсон байсан бол? Шавартай хэсгээс нь чанга атган захиалагч руу залгаад
"Хослол явуулсанд баярлалаа маш их таалагдлаа. Гэхдээ уучлаарай би хойшлуулж болохгүй ажилтай байснаа мартчихаж"
"Үдэшлэгт хоцроод ирсэн ч болно шүү дээ"
"Таньд баярлаж байгаа ч эелдгээр татгалзаж байна"
"Ойлголоо. Ирэх долоо хоногт манай компаний 50 жилийн ойн үдэшлэг болно. Тэр үед таныг заавал ирээрэй гээд VIP урилга явуулъя. Хослолыг буцааж явуулах хэрэггүй миний бэлэг болог "Захиалагч төсөөлснөөс нааштай хүлээж авсан болохоор жолоочыг нь явуулчхаад шавар ваар хийх студид нь иртэл дотроос нь Еэвоны инээх дуу цуурайтаж байлаа. Ойртон очоод шилэн хаалгаар нь харахад
"Ёнжүн энэ хэлбэрийг нь хар даа. Яг пуужин шиг харагдаад байна"
"Вони хөөе ийм хэлбэртэй вааранд цэцэг хийх гээд байгаа юм уу? Одоо яг зөгийн үүр шиг харагдаад байна"
"Чи хуруугаа салгахаар аргагүй "
Ёнжүн хойноос нь тэврэх мэт суугаад гарыг нь гаднаас нь барин хамтдаа ваар хийн инээлдэж байлаа. Ойрд түүнийг ийм хөгжилтэй инээхийг хараагүй юм байна.#
Ёнжүн бид хоёрын хэн хэнийх нь анхны удаа ваар хийж байгаа болохоор буруу хийж, шавраа нялж инээлдэж багш хүртэл ирж бид хоёрт хичээнгүйлэн тусалсаар арай гэж аятайхан хэлбэрт орууллаа.
"Ёнжүн чи яаж намайг энд байгааг мэдсэн юм"
"Сүбин чамайг энд байж магадгүй гэсэн"
Ваарны сургалтын талаар асуусан болохоор Ёнжүнд хэлсэн байх. Тэр миний нүд рүү харахгүй зөвхөн урд эргэлдэх шавар ваар луу харж байгаа нь намайг тайвшруулж байлаа. Түүнтэй харц тулгарвал ямар царай гаргах ёстойгоо мэдэхгүй нь.
"Намайг хэр удаан ширтэх юм?" гээд нааш харахад нь бидний харц тулгарав. Тэр над руу ийм харцаар хардаг байсан гэж үү? Яагаад өмнө нь түүнийг ингэж нухацтай харж байгаагүй юм бол?
"Чамайг над руу ширтээд байвал би биеэ барьж чадахгүй нь" гээд ард суун мөрөн дээр эрүүгээ тавин
"Бидний үнсэлт бодогдоод байна. Чамд надтай хүрэлцэхэд юу ч мэдрэгдэхгүй байна гэж үү"
Ёнжүний дулаан цээж дал мөрийг шүргэж, чихэн дээр амьсгал нь сонсогдоно. Угаасаа хэтэрхий ойрхон байгаа нь хангалттай ичмээр байхад тэр үнсэлтийг бодоход хормын зуур дотор халуу дүүгэн босох гэтэл Ёнжүн бэлхүүсээр тэврэн буцааж суулгаад
"Удахгүй ваараа дуусах нь эндээ байж бай " гээд шавар болсон барыг маань илэхэд нь түгдчин
"Б.би ариун цэврийн ... өрөө"
"Сандраа юу эсвэл би яагаад догдлоод байгааг чинь асуух хэрэгтэй юу?"
"Би чамайг зүгээр л найз гэж хардаг-"
"Чи намайг найз гэж харахыг хүсдэг ч яг одоо эр хүн гэж харж байна. Тэгээд бага багаар догдолж байгаа "
"Б.би -"
Миний яриаг сургалтын багш нь таслан хүрч ирээд "Болчихсон байна шүү. 3 хоногийн дараа шатаагаад бэлэн болгочих болохоор тэр үед ирж аваарай"
Бид хоёр талархлаа илэрхийлээд би Ёнжүнтай аль болох ойр байхгүйг хичээн багшийн хажууд дагаж явсаар тэндээс гарлаа.
"Гэрт чинь хүргээд өгье"
"ҮГҮЙ ЭЭ" хэтэрхий чанга хэлснээс болоод бид хоёр хоёулаа цочин Ёнжүнийг шоолсон аягтай инээхэд нь хажуу тийш харан
"Такси дуудчихсан тэр ирж байна. Өнөөдөр баярлалаа"
"Зүгээр дээ. Сайхан амраарай Вони"