Нэгдүгээр бүлэг

1.8K 78 5
                                    

~•●•~

Нагац эгч Адель намайг хэзээ ч харж байгаагүй өвөө дээр маань үлдээхээр Италиас Швейцарын эртний хот болох Майенфельд рүү дагуулан явж байлаа. Бид Италийн зүүн хойд өнцөг буюу Милан хотоос нэгдүгээр ээлжийн хурдны гал тэргээр Альпийн нуруун жуулчдын өртөө чиглэлтэй зорчиж явав. Адель замын турш надтай юу ч ярьсангүй таг дуугүй явах ба яг л амандаа ус балгасан аятай байх аж. Миланд гадаа 35 хэмийн халуун нарлаг өдөр тохиох бөгөөд тэнгэр цэлмэг, халуун нар дээрээс төөнөж байлаа. Би өөрийнхөө хамгийн хайртай усан цэнхэр өнгийн цэцгэн хээтэй даашинзыг өмссөн агаад цонхоор орж ирэх халуун агаар, зөөлөн салхийг биеэрээ мэдэрч гуниглахуйяа явна. Учир нь би Миланд хайртай, гудамжаар хэлхэх гоё ганган загварлаг хувцастай хүмүүс, амттай өглөөний цайн дахь панини, Густавогийн амттай пицца гээд л бүх зүйлд нь хайртай. Би эндээс явахыг хүсээгүй.

Намайг төрөх үед ээж маань нас барсан гэдэг. Тэр цагт би аав ч үгүй ээж ч үгүй хорвоо дээр мэндэлсэн бөгөөд ээжийн маань төрсөн дүү нагац эгч Адельхайд намайг өөр дээрээ авч өсгөсөн юм. Тэр сайн эмэгтэй. Найрсаг сайхан сэтгэлтэй халуун дулаан нэгэн. Энэ жил тэр гучин насыг зооглож байгаа тул Миланд суурьшиж байх хугацаандаа нэгэн ганц бие гоонь эртэй танилцаад дотноссон төдийгүй хуримлаж хамт амьдрах болоод байгаа юм. Энэ бол асуудлын гол учир билээ. Тэр гоонь эр эгчтэй маань гэрлэхдээ элдэв гоё сайхан зүйлс, бэл бэнчин, орд харш амлан байхдаа намайг дэргэд нь байхыг зөвшөөрөөгүй. Шалтгаан нь ердөө л хуучинсаг үзэлтэй нас өндөр гарсан айхтар чинээлэг элит гаралтай эмээ болоод эцэг эхээсээ эмээсэн явдал байв. Эрдмийн мөр хөөсөн эгэл даруухан юм шиг атлаа өөдгүй аймхай нэгэн шиг надад санагддаг юм.

Би арван долоон настай. Бүх цаг үед Адель эгчтэй Италийн орон нутгаар газар саагүй тогтол суурьшилгүй тэнүүлчилж, ажилж амьдарч ирсэн эгэл жирийн л нэг охин. Охидын сургуульд явж, өдөр бүр уйтгартай математик, түүх, химийн томьёо үзнэ. Гэхдээ л би энэ хөл хөдөлгөөн болсон залуусын хотод дуртай байв. Хэзээ ч харж байгаагүй эцэг маань Швейцарын Майенфелийн угуул хүн байсан гэдэг. Харин ээж маань Итали хүн. Тэдний зураг хөрөг гэх зүйл надад байдаггүй тул би яг хэнийг дуурайж төрснөө мэддэггүй юм. Гадаад үзэмж маань туранхай, үхсэн мэт цагаан арьс, урт шулуун гил хар үс, бор нүднээс өөр онц гойд зүйлгүй. Адельхайд намайг ээжтэйгээ адилхан төрсөн гэж дандаа хэлдэг. Тэр намайг өсөж томрох тусам эгчийг маань санагдуулж байна гэдэг. Хэрэв үнэхээр би ээжтэйгээ тийм л адилхан юм бол хэзээ ч өөрийгөө бусад охидтой харьцуулахгүй гэж ам тангараг өөртөө өгч билээ. Өсвөр насны сэтгэл зүйн тогтворгүй ааш жаягаа өөрөөрөө зохицуулж сурах гэсэн нэгэн арга юм шиг атлаа ээжийнхээ намайг тээж төрүүлсэн тэр их хайрыг нь дурсаж явахын тулд өөртөө хайртай охин байхаар шийдсэн.

SMILE AT YOUR DESTINYDonde viven las historias. Descúbrelo ahora