'-1-'

1K 61 5
                                    


"Наад урдаа бөөгнүүлсэн хавтастай бичиг баримтаа дуусгаж байж хариарай!"

Бугуйн цагаа хартал тарах ёстой цагаас хоёр цаг өнгөрсөн үзэгдэнэ. Өнөөдөр дахиад л шөнө дөл хүртэл энэ нэг умгар компанидаа, дөрвөлжин дэлгэцээ ширтээд, нүд эрээлжлүүлсэн бичиг цаасаа ширтэх нь ээ. Дөнгөж 50 насны талыг наслаж байгаа залуухан миний залуу нас энэ газартаа ингээд л дуусах нь дээ.

Ээ хорвоо минь.

'Одоо нэг.. гурван хавтас'

Амандаа үглэж, өөрийгөө сэргээх санаатай хэд хэд өөрийгөө цохиж аваад дуугаа чангалан ажлаа эхлүүллээ. Fighting ийг сонсож ажлаа хийхээр учиргүй босоод бүжиглэчихмээр гарч клуб орчих гээд, Circles сонсхоор өвдгөө тэвэрч уйлчих гээд... Rock With You л байж л дээ.

Ах нарынхаа ачаар ажлаа ч хурдан дуусгаад цагийн өмнө нь ч болтугай харих нь ээ. Утсаа нээн харваас адилхан хамтлаг сонсдог гэж гэнэт дотноссон сайн найз Кан Мина гуай баахан залгасан байв.

-    Hongdae ийн 4 өөр гараад чигээрээ явж байгаад шууд баруун эргэхээр нэг хоолны газар байгаа тийшээ ороод ир! Мина шууд утсаа таслачихав. Юу вэ гэж хэсэг харж байгаад уух дуртай юм болохоороо шууд л такси барьлаа.

Би ч өдөр нь үхтлээ ажиллаад шөнө нь үхтлээ уудаг нэг тийм тэнэг тойрогт орчихсон байгаа л даа. Архинаас гарна гэж бодох тусам живээд байна уу даа. Бодохоо л болихоос.

Би-  Мина~ссс!

Мина- за уугаарай, уугаарай уугаарай!!

Учиргүй сөжү шар айраг хоёр хольчихоод ам руу зутгаад унав. Ингэж урамтай шахвал уухгүй гээд яах юм бэ!

'30 минутын дараа'

Нус нулимсандаа холилдсон Риан Минагийн энгэрээс заамдан өмнөх найз залуугаа хэр их санаж буйгаа үен залгаагүй ярих аж. Мина бүр дасаа бололтой, үе үе реакц үзүүлэх нь харагдана.

Мина- аль! Наад гараа тавиад яриач дээ!

Риан- тэгж ярьвал за юу!! Би би би!! Би!! Гонүд анхны цалингаараа үхээд байсан пүүзийг нь авч өгөөд хаягдсан за!

Мина- тэгээд би чамд өөрөө хоол авч ид гэж хэлээ биздээ!

Мина Рианийг сугадан хоолны газраас гуйвж дайван гарлаа. Мина түүнийг таксинд суулгаж өгөн гэрийнх нь хаягийг жолооч ахад хэлсэн ч машин хөдөлсний дараа Риан хаягийг нь өөрчилж орхив.

>>>><<<<<

"Гонү~ Гонү!! Гуйя... хаалгаа нээлдээ! Хоёулаа ямар удаан хамтдаа байлаа даа!! ГОНҮҮ!!"

Риан өмнөх найз залуугийнхаа гэрийн гадаа ирэн бүр хаалгыг нь нүдэж гарав. Тэр нэлээн удаан уйлж суусны эцэст хаалга нээгдлээ.

"Хөөе! Айл андуураад байна!! "

"Гонү! —— Гонү!"

Риан гарч ирсэн эрэгтэйг учиргүй тэвэрч аван түлхээд гэрлүү нь орж орхив. Залуу их л сандран зодолдох байрлал аван түүнээс зайгаа барин найзыгаа дуудан орилох аж.

"Вонү! Вонү! Энд согтуу сасэн байна! Цагдаа дуудаарай!"
Найз нь гайхан гүйж ирснээ утсаа авчирхаар цаашаа буцан явлаа.

"... Гонү... чи яагаад намайг гэнэт хаяж байгаа юм бээ? Яагаад? Чамайг гэнэт хаяснаас болоод —-"

Риан цамцныхаа ханцуйг хойшлуултал түүний гаран дээгүүр баахан соривнууд гараад ирэв.

"Амиа хорлох гэж ородсон штээ... Гонү... аль хэдийн нэг жил өнгөрчихсөн хэрнээ би чамайг санасан хэвээрээ... гэхдээ байнаа! Надад 13 сайхан залуу байгаа л даа!"

"Хө! За! Арай SVT юм биш биздээ?"

Өнөө эрэгтэй тохуурхан ийн хэлтэл Риан зөв зөв гэж орилоод сүйд.

"За чи зүгээр битгиы худлаа жүжиглээд бай! Сасэн мөн биздээ? Одоо хурдан яв!! Эхний удаа зүгээр өнгөрөөе! "

Риан уйлан тийчлэж байснаа гэнэт босоод зогсчихов. Залуу сүүлдээ айн шүүгээнийхээ ардуур орон нуугдлаа.

"Мингюү! Наадах чинь жинхнээсээ согтуу юм биш үү? Архи аймаар үнэртэж байна!"

Мингюү мөрөө хавчин түүнийг яаж гаргах талаар ярих аж.

"Заза, Гонү~ би явлаа! Өнөөдөр gose (going seventeen) гардаг өдөр! Очиж үзэхгүй бол~"

Риан яг л эрүүл хүн аятай буцаад гараад явчихав.

"Хөөе, нөгөө хэд рүү бичдээ~ ёстой хачин зүйл болж байх шив!"

Ad/ duusaagui bichwer ix ch ichixgu shine bichwer exluuleed xayso🧎‍♀️

•HABIT•Where stories live. Discover now