'-6-'

339 41 2
                                    


Гонүгийн утас байнга л холбогдох боломжгүй гэсээр аргагүй эрхэнд түүний байрны гадаа ирчихээд зогсож байна. Салснаасаа хойш байнга л согтуу ирдэг байсан, ингэж эрүүл ирэх үе ч бас ирдэг ээ.

Өөрөө өөртөө хатуу анхааруулчихаад дотогш орон хаалгыг нь зөөлхөн тогшлоо.

"Хэн бэ?"

"Нөгөө... ю-юм асуух гээд!"

Хаалга нээгдэн би юу гэхээ мэдсэнгүй тэр чигтээ гацаж орхив.

"М-Мингюү?..."

Харж байгаа зүйлээ бодит эсэхийг мэдэх гээд бүр өөрийгөө хүртэл чимхлээ. Байж боломгүй юм, яагаад Гонү гарч ирэх ёстой газраас Мингюү...?

Бурхан надаар тоглохоор шийдсэн юм байхдаа.

"Юу вэ? Дахиад уучихсан юмуу?"

"Айн?"

Тэнэг! Тэр хугацаанд зүүд шиг санагдаад байсан зүйлүүд бүгд бодит болсон явдал байж! Ичмээр юм! Хайртай шүтэж явдаг хүндээ тийм төрхөө хүртэл харуулчихдаг.

Газар ухаад оръё доо, Риан минь.

"Нөгөө... баяртай!"

Хэлэх үггүй болон шууд л эргэж харан зугтлаа. Фэн уулзалтан дээр хэлсэн үг нь ч тийм учиртай л байсан юм байна. Ёстой ичиж үхэх нь ээ!

Гонү хэзээ дээ нүүгээд Мингюү Вонү хоёр хэзээ дээ тийшээ орсон юм болоо...

•••

Тасгийн даргаас эрүүний шөл ууж загинуулж зандруулсаар гарч ирэн толгой эргээд золтой л уначихсангүй. Аль насандаа хийсэн үйлийн үрээрээ ийм ааштай тасгийн даргатай таарчихдаг байнаа!

Надад үлдээсэн хавтастай материалуудыг бүгдийг нь цэгцэлж, сан руу шивж оруулах ёстой болсон. Өнөөдөртөө лав харихгүй байх.
Чихэвчээ зүүгээд л ажлаа хийдэг баатар болсон ч, Мингюүгийн царай нь бүр нүдэнд харагдаад ичис хийгээд л явчихлаа.

Толгойгоо нэг сайн ширээндээ цохиж аваад эргэж буцалтгүй ажлаа л хийж эхлэв.

•••

Мингюү ойрхон найзуудтайгаа гарахаар болж, хөнгөхөн хувцсаа өмсөөд гарахаар зэхлээ. Вонүг хийх юмгүй бол цуг явахыг санал болгоод амжив. Гэтэл Вонү гэртээ байхаа хэлээд Мингюү ганцаараа явлаа.

Ойрхон газар луу явах учир алхан эргэн тойрноо ажиглангуй явна.

Баахан хүмүүс бөөгнөрчихсөн, дуу шуу гараад байгаа зүг рүү сониучирхан Мингюү үл ялиг ойртон очвол таньдаг царай харагдах нь тэр.

•HABIT•Where stories live. Discover now