'-15-'

302 33 0
                                    


Ээжийгээ эсэргүүцээд дийлээгүй Риан, Мингюү руу зурвас илгээх эсэхдээ эргэлзэн сууна. Ээж нь түүнийг очоод л уулзах уулзалт нэлээн их байгааг анхааруулж аятайхан байхыг сануулаад амжив. Рианд Мингюү л бодогдоод ээжийнх нь хэлсэн үгс чихнийх нь хажуугаар зөрөөд байлаа.

"Найз залуугийнхаа зургийг надад харуулахгүй юмуу? Би ямар хүн байдгийг нь харчихмаар байх юм?"

"Харууллаа гээд та ямар энд үлдээх биш дээ... хэрэггүй биз!"

Үнэндээ Риан ээж нь алдартантай үерхэж байгааг мэдчихнэ гэж айгаад зургийг нь үзүүлхийг хүсэхгүй байгаа юм. Ээж аав хоёр нь түүний ачаар SEVENTEEN хамтлагийн бүх гишүүдийг мэднэ.

"За яахав! Та хоёрын хайр хэр гайхалтай болохыг харж л байя!"

Ээж нь жуумалзан Риан руу догдолсон нүдээр харан сууна. Риан нүдээ эргэлдүүлэн ээжийгээ юу төлөвлөж байгааг тааж ядна.

•••

Удаан хугацааны нислэг дуусч, газардаад Рианий аав тэднийг тосохоор ирсэн аж. Риан ойрд аавтайгаа уулзаагүйдээ ч тэр үү дотор нь эвгүй оргин нулимс дүүрэн нүдтэй аав дээрээ очлоо. Аав нь охиноо тэврэн их санаснаа хэлэн зогсоно.

Гэртээ харихаасаа өмнө нэг газраар дайраад явахаа аав нь тайлбарлаад тэд хамтдаа машинд явцгаана. Аав ээжийнх нь царайнаас инээмсэглэл салахгүй байгааг анзаарсан Риан нэг л юм болох гээд байгааг мэдрэн тэр хоёр луу эвгүйхэн харна.

"Нэгэнт энд ирснийх~ гэр бүлээрээ хоол идэцгээе!"

"Тэгье~ удаан хугацааны дараа гурвуулаа цугларсан юм чинь!"

Риан ч олон юм хэлэлгүй тэднийг даган дотогш орлоо. Энэ ресторанд Рианийг бага байхаас л ямар нэгэн тэмдэглэлт баяраар байнга ордог болсон юм. Орчин нь ч хоол нь ч үйлчилгээ нь ч таалагддаг учир Риан ч мөн энэ ресторанийг санасан гэж жигтэйхэн.

"Риан~ очоод суудаг ширээндээ сууж бай!"

Ээж аав хоёр нь сугадалцаад үүд рүү яваад өгөв. Өөр хүн ирнэ гэдгийг мэдэрсэн Риан дотроо эрэгтэй хүнтэй л битгий танилцуулаасай гэж бодоод амжив.

Цонхон талын вип өрөөнд ортол түүний төсөөлөөчгүй нэгэн сандарсан маягтай сууж байх нь тэр.

"Мингюү!!"

Риан баярлах гайхах нь давхцан том нүдлээд л Мингюү рүү харсаар хажууд нь очин суулаа.

"Чи яаж—- үгүй ээ, чи яагаад энд?"

Мингюү Рианий гарнаас атган "удахгүй бүгдийг нь тайлбарлаж өгнөө~ "

Риан итгэж өгөлгүй нууцхан өөрийгөө чимхээд хүртэл амжив. Мингюү түүний гарнаас чанга атган суутал ээж аав нь ороод ирлээ.

Мингюүг сандрахыг анзаарсан Риан үл ялиг инээвхийлээд Мингюүг тайвшруулах шиг гарыг нь иллээ.

Ad/ 🧎‍♀️

•HABIT•Where stories live. Discover now