'-3-'

393 42 0
                                    


Writer's pov;

SEVENTEEN хамтлагийн гишүүд биеэ суллан сунгалтын дасгал хийнгээ ирээгүй гишүүдээ хүлээх аж. Мингюү хажууд нь зогсох Дугёмын мөрөн дээр гараа тавин,

- Хөөе! Үнэн хачин юм болоод байнаа!

Дугём Мингюүгийн толинд тусах тусгал руу харан,

- Юу юм? Чи уух дургүй болоо юу?

Мингюү муухай царайлан Дугёмын гар луу зөөлхөн цохилоо. Дугём инээд алдан юу болсныг нь сонирхож байгаагаа хэллээ.

Мингюү жуумалзангуй- манай байранд орой бүр нэг эмэгтэй согтуу ирэх болсон!

Дугём гайхан түүнийг шууд л цагдаад өгсөн эсэхийг асууж шалгаан өөр асуудал байгаа үгүйг асууж эхэллээ. Вонүг хүртэл дуудан түүнийг хүртэл зүгээр эсэхийг шалгаж гарав.

Вонү- тэр эмэгтэй гэхдээ найз залуудаа хаягдчихсан юм шиг байна лээ! Манай байрны өмнөх түрээслэгч байсан юм шиг байна лээ! Тэгээд л ирээд байх шиг байсан!

Дугём одоо л ойлгон Мингюүг дутуу тайлбарласанд уурлан Мингюүг цохиж гарав. Мингюү муухай царайлан цохилтоос нь бултангаа тэр эмэгтэйг карат гэдгийг хэлж орхив. Дугёмын нүд томрон,

- Яаж мэдсэн юм? Та хоёрыг таньсан юмуу?

Мингюү инээд алдан- их адилхан юмаа л гэсэн! Бид хоёрыг мэдээгүй ээ!

•••

Өнөөдөр нэг уучихвал маргааш нэг уугаад тэгээд л болох нь дээ. Минагийн ээж аав ч ирлээ дээ... Минаг залуучуудын араас гүйлээ гээд дургүй, өнөөдөр гэрээ янзлаж ханан дээгүүр наасан зургуудаа авч байгаа гэсэн.

"Риан~ өнөөдөр эрт тар даа! Сүүлийн үед байнга үлдэж байгааг чинь сонссон!"

Гэгээн Сынгван минь гэж! Манай тасгийн даргад ийм хүнлэг зан бас байжээ(?). Баярлаж үхэж байгаа ч худлаа л инээсэн болоод бараг гүйсээр цүнхээ шүүрч аваад ажлаасаа гарлаа. Бусадтай адил цагт тарна гэдэг—-

Мина руу залгатал тарснаа хэлэн яг бид хоёрын голд байдаг интернет кафед уулзхаар тохирлоо. Дараа долоо хоногт болох фэн уулзалтанд бүртгүүлж азаа үзнээ. Уг нь гайгүй хэдэн албум авсан юмсан... азтай байгаасай. Ах нарыгаа ойроос харчихмаар л—-

"За юутай ч бүртгүүлчихлээ~ "

Минатай сугадалцан, Сынчол ахын талаар ярин явсаар байнга шахуу  ордог хоолны газартаа ирлээ.

Мина- анх чамайг карат гэдгийг сонсчихоод баярлаж байсан Сынгван биастай гэхээр чинь ёстой цохиод авмаар санагдсан шүү! Гэхдээ одоо Мингюү юм чинь яахав!

Бид хоёрын ярьдаг ярианы 80% нь ах нар л юм даа.
Сынгваны хөөрхөн бичлэгүүдийг үзэж байгаад фэн нь болсон юм чинь Сынгваныгаа л биаслана биздээ? Бусдыг нь одоохондоо танихгүй юм чинь! Гэхдээ одоо бол Мингюү ахдаа үнэнч!

•••

Вонү Мингюү хоёр ядарсан амьтад арай ядан цахилгаан шатнаас буун гэрийнхээ үүдэнд очтол Риан хаалгыг нь налаад унтчихсан байв.

Мингюү- өнөөдөр дахиад ирчихсэн байх шив! Ингэхэд энэ эмэгтэйг хэн гэлээ?

Вонү санаа алдан цагдаа дуудхыг санал болговол Мингюү эсэргүүцэн нөхцөл байдал төвөгтэй болно гэлээ.
Харин удаан бодсны эцэст түүнийг зүгээр сэрээчихээд гялс гэрлүүгээ гүйж орох байв.

Мингюү- хөөе! Хөөе! Сэрээрэй! Сэрээчээ!

Риан сэрэхгүй байв. Мингюү санаа алдан, сүүлийн аргаа ашиглалаа.

Мингюү- Мингюү! Мингюү явж байна!

Риан шууд л нүдээ нээн босоод ирэв. Мингюү гэнэт босоход нь цочин хойшоо нэг алхлаа. Вонү түүнийг дуудан Мингюү гэрлүүгээ гүйгээд орчихов. Тэгчихээд үүднийхээ камераар Рианийг ажиглан зогсоно.

Вонү- явсан уу?

Мингюү толгой дохин- сүүлийн үед бүр сонирхолтой болчихлоо шүү~ маргааш ирэх болов уу?

Ad/ ixdee l 15 part orox bxda

•HABIT•Where stories live. Discover now