'-2-'

432 46 0
                                    


Ямар гээчийн сайхан өглөө вэ?
Тэр бүр зүүдэнд минь ирээд байдаггүй Ким Мингюү Жон Вонүгаа дагуулаад ирнэ чинээ..? Өчигдрийн уусан архи юу байсан юм болоо.

Өнөөдөр амралтын өдөр болоод ч тэр үү цаанаа л нэг эрч хүчтэй. Утсан дээрээ дуу эхлүүлээд гэрээ эхнээс нь цэвэрлэж эхэллээ. Шөнөжин Мингюү ахтайгаа цуг байчихсан хүн чинь жаргалтай байхгүй гээд яахав.

Минад хэлнээ~

Гэхдээ ямар гээч—- үнэхээр жинхэнэ юм шиг зүүд вэ~

Эрч хүч дүүрэн гэр орноо цэвэрлэж дуусан утсаа барьж аван, үздэг хэдийгээ л учиргүй үзэж гарлаа. Би don't lie -ийг хэддэхээ үзэж байгаагүй санахгүй байна. Хушигийн хөөрч байгааг үзэх яагаад ийм гоё юм бэ? Мингюүг мафиа гэж бусаддаа итгүүлж, дайрч давшилж байгааг нь үзэх дуртай.

Сайхан бичлэгийг минь тасалдуулан Мина гуай залгаж байв.

Мина- өнөөдөр яах юм?

Би- юу яах юм гэж?

Мина- би хэлсэн дээ! Дуугүй явуулсан газарлуу ир! гэчхээд утсаа тасалчихав.

Минагийн ээж аав нь Бусанаас ирж Минатай цуг амьдрахаар болж байгаа гээд ирэх хүртэл нь цугтаа уухаар тохирсон юм л даа. Нөгөөдөр гэхэд ирлээ дээ, нөгөөдөр хүртэл уух нь ээ.

Дуртай дургүй хувцасны шүүгээгээ дээрээс доош харж байгаад аль болох зохьцож харагдана гэсэн хэдийг гаргаж ирэн өмсөж гарлаа. Заза удаан толинд хараад байвал өмсөх юм олдохгүй, ингэсгээд л гаръя зүгээр.

Цалин нь буусан хүн байна даа, ганц таксидаад явчихъя

Би- ахаа, Шинчун руу яваад өгөөрэй~

Таксинд BSS ийн дуу явж байна шт. Ахад дуугаа чангалаад өгөөч гэчхээд тэсэхгүй л дагаж дуулан тэрүүхэн тэндээ бүжиглэн явна.

-   Залуу бүсгүй, фэн нь юмуу?

Би- тиймээ, ахаа!

Ашгүй ирэх газартаа ирэн таксинаас буугаад хоолны газар луу орлоо.
Өнөөдөр Гонүг санаж уйлахгүй байхын төлөө~

(30 минутын дараа)

Мина- чихнээс цус гарлаа! Риан!

Риан аягатайгаа бүгдийг нь уучхаад дахиж уух гэтэл Мина болиуллаа. Мина уг нь өөрөө стрессээ тайлж сэтгэл амар согтох хүсэлтэй гардаг ч нэг ч удаа бүтэж байгаагүй юм.

Мина- чи одоо харь!

Риан- юу гэж байгаа юм! Цуг л харьна шүү!

Мина үл ялиг инээвхийлээд Рианийг мөн л таксинд суулгаж өглөө.
Риан дахиад л Гонүгийн гэрлүү явсан юм.

Риан- Гонү!! Гонү~яа! Хайрт чинь ирлээ~

Хаалга энэ удаад үл ялиг хурдан онгойлоо. Мингюү муухай царайлан Вонүг дуудлаа.

Вонү- энэ хүүхэн дахиад л хүрээд иржээ? Цагдаа дуудъя!

Мингюү түүнийг болиулан- яагаад энд ирээд байгааг нь мэдье л дээ! Аль оруулчихъя!
Вонү нэг л дургүйхэн Рианийг өргөн гэртээ орууллаа.

Риан газар өнхөрч байгаад сандал дээр гаран суув. Мингюү Вонү хоёр түүнийг харан элгээ тэврэн зогсоно.

Мингюү- чи яг яагаад энд ирээд байгаа юм?

Риан зогьсуулан- Гонүтэй уулзах гээд! Гонү чинь миний хайртай залуу штээ!

Мингюү- аан, өмнөх байрны эзэн юм шиг байна!

Риан- миний хайртай залуу... Гонү гэхдээ намайг хаячихсан л даа... үгүй ээээээээ

Тэр дахиад л уйлж эхлэв.

Вонү- өнөөдөр ч явах гэж удах байхдаа

Мингюү- чи яаж мэдэж байгаа юм?

Вонү санаа алдан- өнөөдөр хагассайн штээ!

Мингюү гэнэт л gose (going seventeen) гардаггүй өдөр гэдгийг саналаа.

Ad/ ooroosoo icheed bxym hahaha

+odoo eniigee idewxtei oruulnaaa ta xed maani sonirxooroiii🙆‍♀️

•HABIT•Where stories live. Discover now