'-8-'

354 34 2
                                    

Уулзаж, өдөр болсон зүйлсээ ярилцаад бараг л хоёр долоо хоног болчихож

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Уулзаж, өдөр болсон зүйлсээ ярилцаад бараг л хоёр долоо хоног болчихож. Дотносох тусам л цаашдаа яах бол гэсэн шүү юмс бодогдож, Мингюү өөрийгөө нуухгүй байхад би зүгээр түүнээс илүү алдартай аятай л өөрийгөө баглаж явна. Яахав хайртай залуугаа л хамгаалах гэсэн нэг фэний сэтгэл л юм.

Ажлын стрессийг минь тайлж өгнө гээд өөрийнхөө гараар хоол хийгээд ирдэг залуу ховор доо. Мингюү яг л миний итгэж ирсэн тэр дүр төрх зан ааштай залуу мөн л байна билээ.

Эргэлзээтэй. Тэр үнэхээр надад чин сэтгэлээсээ хандаж байгаа юу эсвэл хэсэгхэн хугацааных нь уйдаа гаргагч гэж харж байгаа юу.

"Наад дэлгэцээ ядаж асаагаад ширтээч?"

"А-аан, энэ дээр уг нь кодууд бичээтэй байгаа юм л даа..."

Нүдний дээшлүүлэн тасгийн дарга нөүтбүүкний минь дэлгэц рүү ширгэтэл ширтэж байгаад хоолойгоо нэг засаад цаашаа яваад өгөв. Үнэндээ унтраалттай байжээ.

Гадаа орох борооны дуслууд газарт буух бүрт дуулдах энэ чимээ бүр л их бодолд автуулна.

Мингюүгийн зурвасуудыг албаар харчихаад хариу бичихгүй байгаа юм. Түүнийг зөвхөн алдартан гэдгээр харах гэж хичээж буй бяцхан оролдлого минь энэ. Гэнэт л хүрч чадхааргүй байсан тэр, өдөр бүр зурвас бичиж намайг халамжилаад байгаа нь хачин ч догдолмоор.

•••

Рианаас хариу байхгүйд багагүй гайхаж басхүү урам хугарангуй зогсох Мингюү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Рианаас хариу байхгүйд багагүй гайхаж басхүү урам хугарангуй зогсох Мингюү. Зураг авалт хийх газарт ирсэн цагаасаа л гарнаасаа утсаа холдуулахгүй байгаа түүнийг ажигласан Жонхан ойртон юу болоод байгааг тойруу аргаар асуух.

"Би өөрийгөө яагаад байгааг ч мэдэхгүй байна!"

"Тэгж их завгүй цагийн хуваарьтай байж яаж амжуулаад байгаа юм?"

Жонхан жуумалзангуй Мингюү өдөх маягийн асуулт шидвэл Мингюү харцаа доошлуулах ч ам нь инээмсэглэх нь үзэгдэнэ.

"Байхгүй байгаа амралтын цагийг ч бий болгох хэмжээний хүн...? Мэдэхгүй ээ, хамт байвал их л тайван болчихдог"

Ad/ daraagiin xeseg ter chigtee zurwasaar xaricsan baiwal yax we?

•HABIT•Where stories live. Discover now