'-14-'

311 36 0
                                    


Риан Мингюүгийн явуулсан зурвасуудыг уншиж нэг бүрт нь хариулж, өнгөрсөн хугацаанд хэр байсныг нь асууж хэр их санасан тухайгаа ч мөн бичээд амжив. Мингюү түүнд гомдсон талаараа л их бичих бол Риан тэгэх бүрт нь уучлалт гуйж өөрийнх нь төлөө байсныг бичнэ.

Одоогоор ажилгүй байгаа тэр, зурагтаар найз залуугаа үзэж зургийг нь даран явуулах ажилтай. Мингюү өөрийгөө дажгүй царайлаг байгаа талаараа ярьж, Риан ч түүнийг нь дэмжинэ.

"Чи яагаад ингэж аймар турчихсан юм?"

Мингюү Риантай уулзаад л түүнийг шууд загинаж хоол идэх график хүртэл гаргаж өгөхөө амлаад авсан.
Рианд Мингюүтэй цуг байгаа нь л хангалттай аз жаргал мэдрүүлнэ. Тэр, Мингюүгийн үйлдэл бүрийг дагуулж харан, нууцхан инээмсэглэл тодруулж, бодол дотроо түүнтэй хэрхэн жаргалтай байгаагаар төсөөлнө.

"... би чамд хайртай, Мингюү"

Гэнэт сэтгэлээ илчлэх Риан хачин санагдан Мингюү түүний гарнаас чанга атгаад нэг л айсан нүдээр хараад эхлэв.
Тэр түүнийг дахиад орхиод явж магадгүй юм шиг санагдсан нь энэ гэнэ.

"Зүгээр л... амьдралд юу ч болж мэднэ, би чамд хайртай гэдгээ хэлж чадаж байгаа дээрээ хэлмээр байна!"

Риан инээмсэглэн хэлэх нь Мингюүг тайвшруулж Мингюү инээмсэглээд Рианий энгэрт шигдэн түүний бэлхүүсээр ороон тэврэн хэвтэнэ.

Тэд хоёул юу ч ярилгүй, бие биенээ тэврэн хэвтэнэ.

"... миний уйгагуй төсөөлөл эцэст нь үүнийг жинхэнэ болгочихлоо!"

"Чи надтай хамт байгаагаар төсөөлдөг байсан хэрэг үү?"

Риан толгой дохиж, эхэндээ тэр түүнд биш Хушид үхдэг байснаа ярина.
Хушитай гэрлэхгүй бол амьд яваад хэрэггүй мэт зүйлс бодогдож байснаа хүртэл. Мингюү инээд алдаад л түүнийг сонсоно.

"Эцэст нь.. Хуши ах биш би ялчихлаа!
Одоо энэ эмэгтэй зөвхөн минийх!"

Мингюү жоохон хүүхэд шиг л Рианийг гижигдэж тэд инээд алдацгаан үнэхээр жаргалтай байгаа харагдана.

"Гэхдээ... чи намайг хүлээж чадах уу? Байнгын бэлтгэл, аялан тоглолт гээд л"

Мингюү санаа зовнингуй асуувал Риан түүний хацар дээр хөнгөхөн үнэсээд толгой дохино.

"Би хэдэн жил үгүй ээ хэдэн мянган жил зөвхөн чамайг хүлээгээд л байж чадна! Чиний хамгийн том фэн чинь би байя!"

Риан фэнийхээ хувиар түүнийг эцэс хүртлээ дэмжихээ амлах.

Өнөөдөржингөө тэд Рианийд хамтдаа байсан юм. Мингюү оройн бэлтгэл хүртлээ Рианийд цуг байж байгаад явах цаг нь дөхөж явахаар зэхэж буй нь энэ.

"Би зав гарвал шууд хүрээд ирнээ! Бас залганаа! Санаа битгий зовоорой!"

"Амжилт! Бэлтгэлээ сайн хийгээд ирээрэй! Бас, болгоомжтой яваарай!"

Тэд тэврэлдэж байгаад Мингюү дуртай дургүй хөлөө чирсээр түүний гэрээс гарлаа.

Риан утсаа авах гээд явтал эргээд хаалга тогших чимээ дуулдлаа. Мингюүг гэж бодоод л нээтэл төсөөлөөчгүй хүн зогсож байв.

"Ээж?"

"Ээжийгээ дотогшоо оруулахгүй юмуу?"

Рианий доод талын зовхи таталдан дуртай дургүй ээжийгээ дотогш орууллаа.
Ээж нь гэрийг нь тойруулж хараад л сүрхий.

"Ээжээ, би тантай цуг явахгүй! Би би би .., найз залуутай болчихсон! Удахгүй бид гэрлэнэ! Тэгэхээр би явж болохгүй!"

Ээж нь жуумалзаад Рианий толгойг иллээ.
Риан нэг л сандрангуй ээж рүүгээ харна.

"Тэр юу гэж? Одоо гэрлээгүй л байгаа юм байна шт, тэгэхээр чи надтай цуг явна, Риан! Өөр яриа байхгүй!
Чи айлын ганц охин гэдгээ сана! Чамд өвлөж авах ёстой зүйлс бий! "

Риан санаа алдаж юу гэхээ мэдэхгүй зогсоно. Харин ээж нь түүнийг хэрэгтэй хэдэн юмсаа баглаж боохыг шаардан өнөөдөртөө ниснэ гэдгээ ч мөн хэллээ.

•HABIT•Where stories live. Discover now