'-13-'

296 38 0
                                    


Түргэн тусламжийн ажилтан Рианий асран хамгаалагчийг дуудхын тулд түүний утсыг аван, хадгалсан дугаарууд луу нь орвол Мингюү Мина гэх хоёр л дугаар байх нь тэр. Ажилтан Мингюү гэх дугаар луу даран залгатал холбогдох боломжгүй гэсэн хариулт аван Мина руу залгаж, ашгүй утсаа аван эмнэлэгт очихоо хэллээ.

Риан удаан хугацаанд юм идээгүйн улмаас ухаан алдаж унасан юм.
Минад үүнийг тайлбарлаж сэрэхээр нь дагуулаад харьж болно гэв.

"Чи хүний санаа зовоож ханахгүй юмаа! "
Мина нулимсаа дуслуулан нусаа татсаар Рианийг загинах нь хөгжилтэй санагдаж Риан инээд алдана.

"Гараад юм иднэ!! Ерөөсөө би танайд очиж амьдарна за!! "

"Ээж аавтайгаа бай!! Би зүгээр, одоо юм идэх болохоор битгий санаа зов!"

Мина итгэхгүй, ээж аав руугаа зурвас бичин сууна. Хэсэг хугацаанд Риантай байх хэрэгтэй байгаагаа тайлбарлаж, ээж аав нь ч насанд хүрсэн хүний яах ийхийг хорихгүй гэдгээ илэрхийлж, бүр нөхөр дагуулж ирэхийг гуйгаад амжив.

Дуслаа хийлгэж дуусгаад тэд эмнэлгээс гарч, хамгийн ойрын хоолны газар луу орлоо.
Зурагтаар SEVENTEEN хамтлагийн Японд болсон тоглолтоо дуусгаад эх орондоо ирж байгаа талаар гарах нь үзэгдэнэ.

"Жонхани~ ёстой хөөрхөн юмаа! Ямар азтай нь Жонханы эхнэр гэдэг алдар нэрийг авдаг юм бол доо~"

Мина санаа алдаснаа гэнэт уулга алдан, өчигдөр шөнийн зүүдэнд нь Вонү орж ирснийг ярьж гарлаа.
Товчхондоо, түүний зүүдэнд Вонүтай цуг буудал руу хөтлүүлээд орж байсан гэх ч цааш нь зүүдлэлгүй тэгээд сэрсэн гэнэ. Тэрэндээ их л харамсалтай байгаагаа Рианд ховлоод сууна.

Риан зурагт ширтэн Мингюүг хэр байгааг харах гээд түүнийг гарахыг хүлээн сууна. Мингюү өмнөх шигээ л инээмсэглээд камер луу даллах бол Риан санаа нь амран тайван хоолоо иднэ.

"Чамд дуудлага ирээд байгаа юм биш үү? Хэн гэнэ үү, Мингюү??"

Мина гайхан Рианий утсыг шүүрч аван нэг харчихаад буцан утсыг нь өглөө. Их л жуумалзан хэний дугаарыг тэгж хадгалсныг нь асуугаад л шалгаагаад эхлэх.

Риан гэнэт түүн рүү залгасан Мингюүг гайхан тасархаас нь өмнө, хоолны газраас гүйж гаран утсаа авж орхив.

"... энэ... чи юу? Чи мөн биздээ? Залгасан чинь шалтгаантай байх гээд буцаагаад залгасан юм!"

".. с-санаандгүй дарагдчихсан юм шиг байна... гэхдээ—- намайг гэж яаж мэдсэн юм?"

Утасны цаанаас Мингюүгийн инээх сонсогдоно. Риан өөрийн мэдэлгүй даган инээнэ.

"Төгсгөл нь адилхан байна... —-0406"

Риан гэнэт л ухааран, утасныхаа дугаарын төгсгөлийг Мингюүгийн төрсөн өдрөөр хийснээ санан духаа алгадна. Тэр утсаа таслах эсэхдээ эргэлзэнгүй зогстол Мингюү хүнгэнэтэл санаа алдах нь тэр.

"... би зурвас бичнээ, заавал хариу бичээрэй, Риан"

Мингюү утсаа таслаж Риан утасныхаа дэлгэцийг ширтэн зогсох ч нүүрэнд нь түрүүнийхээс илүү гэрэл нэмэгдсэн нь илт мэдэгдэнэ.

"Үнэнээ хэлээрэй! Чи харьцдаг залуутай болоо юу?"

Мина нүдээ нарийсган Риан руу харах бол Риан хоолоо учиргүй том том халбагадан идээд эхлэв.
Утсаар ярьчихаад ирээд л их л аз жаргалтай болчихсон Риан хачин санагдаж байлаа.

"Ээж аав чинь над руу мэйл явуулсан байна лээ!"

Риан хоолондоо хахан түүнд харуулхыг хүслээ. Рианий ээж аав өөр хотод суурьшин амьдраад удаж байгаа. Риан SEVENTEEN тэй ядаж л нэг агаар амьсгална гэсэн уриатай энд ирсэн юм.

Гэвч тэр ээж аавтайгаа муудалцаж бараг л холбоогоо тасалсан.

'Сайн уу, Мина~
Рианий ээж  байнаа, чи түүний холбогдох дугаарыг өгч болох уу? Удахгүй бид Солонгост очно. Түүнийг аваад явах санаатай байгаа юм!

Та хоёр дажгүй юу? Ээж аав нь сайн уу? Мина очиж байгаад тухтай уулзацгаая~'

Риан Минад сануулж хэлээд, дугаар мэйл гарийн хаяг бүр юуг нь ч битгий өгөөрэй гэлээ.

Ad/ ter deed taliin zuud ch miniix ldeee, txde Wonu bish Mingyu bsymooooo😆

•HABIT•Where stories live. Discover now