'-5-'

352 46 2
                                    


Байн байн хаалганы урдуур эргэлдэж, гадаах орчныг ажиглан зогсох Мингюүг гайхсан Вонү дэргэд нь очин юу хийгээд байгааг нь асуулаа.

"Нөгөө эмэгтэй бүр ирэхгүй долоо хоночихлоо! Гайгүй байгаа...? "

"Яагаад санаа зовоод байгаа юм? Уухаа л болио юм байлгүй!"

Мингюү санаа алдан өрөө рүүгээ яваад орчихов. Вонү харин араас нь гайхаж харж байгаад угаалгын өрөө рүүгээ мөн явлаа.

•••

Минагийн ээж аав ирж, албан ёсоор бид хоёр архинаас гарсандаа. Ажил гэр л гэж явж, хааяа л нэг утсаар ярьна. Маргааш л нэг юм уулзах байх, фэн уулзалттай. Бүр догдлоод болохгүй юм.
Маргааш өмсөх гэж авсан хувцсаа гаргаж тавьж янзлаад гэгэлзсээр л нүүрэн дээрхи маскаа авлаа.

'Ах нарт зориулж бичсэн захиагаа яалаа...?'

Шүүгээгээ ухан төнхөж, бүгдэнд нь зориулж бичсэн захиагаа гаргаж тавиад цүнхэллээ.

Өнөөдөр шөнө нойр хүрэхгүй юм шиг байх чинь.

Сайхан орчныг минь тасалдуулж тасгийн даргаас дуудлага ирж байх нь тэр.
Аваад л байдгаараа өвдсөн хоолой гарган, үе үе худал ханиалгав. Маргааш чөлөө авсан юм л даа.

- Чи над руу нөгөө аль жилийн өмнө гаргаж байсан тайлангийнхаа эх хувилбарыг явуулчихаарай! Энэ долоо хоног дуусхаас өмнө!

Даргад за гэж хэлж тасалчихаад хэсэг гацаж орхив. Гонүгийн нөүтбүк дээр хийчхээд шууд хэвлэж аваад гарч байсан юм. Тэр үедээ салхаа ч мэдэхгүй, өөр лүүгээ явуулаачгүй. Сална гэдгээ мэдсэн бол авчихдаг байж.

Гонү гэж хадгалсан дугаар луу залгах эсэхдээ эргэлзэн дугаарыг нь харан сууна.
Мина, Гонүг өөр эмэгтэйтэй хөтлөлцөөд явж байхыг харснаа хэлсэн л дээ.

Тиймээ, би ямар буцаж нийлэх гэж залгаж байгаа биш, ажлаасаа болж л залгаж байхад.

Зориг гаргаад л залгавал холбогдохгүй боломжгүй гэсэн хариу сонсох нь тэр. Энэ юу болоод ингэж их сандардаг байнаа.
Гэнэт л Гонүтай өнгөрүүлж байсан сайхан өдрүүд минь зурсхийх нь тэр. Тэрүүхэн тэндээ хэсэг өнгөрснөө дурсан сууж байгаад өөрийгөө шоолсоор бослоо.

Дахиж Гонүг бодохгүй гэж Мингюү ахын зурагны өмнө амлачхаад яаж чадаж байнаа!

•••

Гучин минут л нүүрээ буддаг би чинь өнөөдөр онцгойлон анхаарч бүр гурван цаг шахуу суусаар нүүрээ будаж дуусгалаа. Мина ч гэрийн гадаа ирснээ хэлэн би яарсаар гарлаа.

"Хөөөх! Риан гуай юу вэ юувэ? Ингэж хөөрхөн болно гэж яриагүй биздээ? "

Минагийн машинаар очих ёстой газартаа ирэн дугаарынхаа дагуу зогслоо. Мина бид хоёр нэг хүний хойно урд юм байна.

Хаалга нээгдэж эмх цэгцтэй дотогш орон, шинэ гарсан дуу эгшиглэн бүр л догдлоод л эхлэв.
Эцэст нь би ойроос харж чадах нь.

Гарын үсэг зурангаа, таван минутын хоорондор ярилцах боломж нь эхлэж, дугаарынхаа дагуу явцгаана.
Гэхдээ... надад л тэгж санагдаад байгаа юм байхдаа, түрүүнээс хойш Мингюү над руу хараад байх шиг байх юм.

Арай... бид хоёр жинхнээсээ soulmate юм биш биз?

Миний ээлж болон, Мингюү ахын урд очтол тэр над руу хараад л байв. Сүүлдээ ичин түүн рүү харж чадалгүй авчирсан захиагаа шууд өгчихөв.

"Н-нөгөө.. би анх удаа ирж байгаа юм л даа..."

"Ингэж нэг ... эрүүл уулзах гэж!"

Гайхан түүн рүү том нүдлэн харвал Мингюү жуумалзан над руу харж байв.
Би буруу сонссон байх....? ...!

•HABIT•Where stories live. Discover now