'-7-'

345 41 1
                                    


Минагийн танил нь Гонүгийн найз охины найз нь байж таарч, Гонүгийн утасны дугаарыг асуулгасны эцэст нэг юм өнөө файлаа түүнээс авч чадахаар боллоо. Найз охин нь сүрхий яах гээд байгааг нь асуугаад л байна гээд байсан.

Минагийн хэлснээр тэр надад их л дургүй юм гэсэн.

Мейл дээр мэдэгдэл ирэн ашгүй өнөөх маань ирчихсэн байв. Нээж үзэж шалгачхаад нэрийг нь өөрчлөөд тасгийн дарга руугаа бушуу илгээлээ.
Хэрэггүй юмнаас болж л тасгийн даргын хорхойтой араанд зуугдчих юм. Миний тэнэгийнх л дээ.

Ганц амардаг өдрөө гэрийн ойролцоо байдаг хоолны газарт хооллохоор шийдэн алхан явна. Эргэн тойронд дүүрэн хөтлөлцсөн хүмүүс. Яагаад ч юм ёстой ганцаардаад эхлэх. Ийм үед л хэрвээ гэсэн хэрэггүй юм их бодогдох юм даа.

"Риан?"

Сонссон зүйлдээ итгэж ядсаар эргэж харвал Гонү яг мөн байв. Над руу үл ялиг инээвхийлэн харан зогсоно. Уулзаагүй удсандаа ч тэр үү би үл ялиг догдолж орхисон.

"Гонү? Уулзаагүй удаж! Чи сайн ... биздээ?"

Шалгалтанд орох гэж байгаа аятай л гарны хөлс чийхран ер зүгээр зогсож чадахгүй, үсээ чихнийхээ ардуур байн байн хийж гаргасаар зогсоно.

"Дажгүй ээ, чи сайн л биз—-"

"Муу хөгийн хүүхэн!" Гэнэт л нэг эмэгтэй намайг алгадаад авав. Эргэн тойронд хүмүүс ихсэн, утсаа дээш өргөх нь үзэгдэнэ.
Болоод буй процессийг ойлгох санаатай дээшээ харвал тэр Гонүгийн найз охин нь бололтой.

"Яаж байнаа?"

"Чи Гонүтай байнга харьцаад байгаа биздээ? Яагаад салсан юм байж тэр чигтээ яваад өгөхгүй байгаа юм?"

Би гайхан Гонү руу харвал тэр хөмсгөө зангидчихсан найз охиноо дагуулаад явах гэж хичээнэ. Гэвч тэр эмэгтэй хүссэнээр нь болж өгөлгүй над руу үсчээд л.

Өөрийгөө Гонүтай нэг ч холбогдоогүй талаараа хэлж тайлбарлах гэтэл Гонү найз охиноо чирээд тэндээс яваад өгөв.
Хуучин найз залуугийнхаа шинэ найз охинд алгадуулж үздэг байж.

Хүнгүй газарт очин сандал дээр суугаад яагаад ч юм уйлаад л эхлэв.
Гонүг харамлаад байгаа юм биш л дээ, зүгээр л тэр эмэгтэйгийн өмнө тийм сул дорой харагдсан өөртөө гутраад л тэр.

"Чи уйлхаараа ёстой царай муутай юмаа!"

Сандран нүүрээ хоёр гараараа даран суутал тэр хүн миний хажууд суучхав.

"Уучлаарай, энэ сандал одоохондоо минийх! Та өөр газар суучих!"

"Үгүй ээ, би чиний хажууд л сууж байя!"

Хуруугаараа үл ялиг завсар гарган харвал яг л Мингюү шиг нэгэн сууж байв.
Бүр л нүүрээ даран түүнээс яаж зугтахаа бодон сууна. Ийм царайтай харагдахаасаа ичсэндээ л тэр.

"Нулимсаа арч! Тэрний төлөө урсгахад хэтэрхий үнэтэй штээ!"

"... харчихсан юмуу?"

Мингюү толгой дохино. Ёстой баларчээ! Биасийнхаа өмнө тийм байдалд орчихдог.

"Чамд хэцүү байвал би хань болж өгч болно шүү!"

Татгалзах гэсэн ч тэр дажгүй амттай архи мэддэг талаараа хэлж хамт уухыг санал болгоод эхлэв. Би ч дуртай байгаа ч түүний талаар цуурхал тарах вий гэхээс айж байсан юм.

•HABIT•Where stories live. Discover now