'-16-'

501 44 3
                                    


Риан ээж аав нь түүнийг Мингюүтэй үерхэж байсныг, мөн гэрийнх нь хаягийг ч Мингюү хэлсэг гэдгийг бүгдийг нь мэдсэн. Бага зэрэг уурлангуй Мингюү руу харах ч нөгөөх нь мэдсэн ч юмгүй түүн рүү томоо инээмсэглэн, гараад удаагүй дууныхаа талаар ээж аавтай нь ярилцана.

"Ким Мингюү~! Ээж аав хоёртой яаж холбогдсон юм?"

Риан ээж аавыгаа гараад явав уу үгүй юу шууд л Мингюүг байцааж гарав. Мингюү инээд алдан бүгдийг нь тайлбарлаж өгнө. Уурласандаа хошуу нь унжих нь эгдүүтэй харагдан Мингюү тэсэхгүй хошууг нь бариад авав.

"Анх чиний утаснаас ээж аавтайгаа тааруу гэдгийг чинь олж уншчихаад шууд ээж аавтай чинь эвлэрүүлэх арга хайсан юмаа! Гэхдээ хаанаас нь эхлэхээ ерөөсөө мэдэхгүй их хэцүү л байсан! Азаар, чи том группын өв залгамжлагч байж таараад! "

Мингюү Рианийг зэмлэн өөрийнхөө жинхэнэ байр суурийг ээж аавыгаа хүртэл нуусан гээд гомдоллоод эхлэв. Риан шалтгаантай байснаа бүгдийг нь тайлбарлах ч Мингюү тоохгүй хоолоо иднэ.

"Гэхдээ сайн идэж байгааг чинь харах сайхан байна! Сүүлийн үед дэглэм бариад байгаа гэл үү?"

Риан гараа далайн дэглэмийг хориглож байгааг хэллээ. Мингюү мэргэжил минь айдол гээд л тэд ээлжилт жижигхэн хэрүүлээ хийж гарав.
Гадна хаалганд чихээ наан зогсох Рианий ээж аав хоёр нууцхан инээд алдаад өлмий дээрээ гишгэлсээр ресторанаас гарлаа.

Тэд хоолоо шингээх санаатай гудмаар алхан явна. Мингюүг мэдээж Риан сайтар баглаж аваад хамт алхаж байгаа ч, юмыг яаж мэдэхэв гэсэн түүний зан Мингюүгээс хэдэн метрийн зайтай алхахад хүргэсэн юм.

Бас хоорондоо юу ч ярилгүй ярих юмаа мессежээр яриад яваа хоёр. Бүгд Рианий санаа, Мингюү дургүйцсэн ч чиний төлөө гэдэг үгээр амыг нь дараад авсан.

"Риан~ энд ямар ч хүн байхгүй байгаа юм чинь ядаж энд жоохон хөтлөлцөөд явчихъя!"

Риан сандран түүнээс хоёр том алхаад л холдож зогсоод эргэн тойрноо сайн гэгчинь ажиглан харлаа. Тэгчихээд толгой дохин хоёр том алхаад Мингюүгийн дэргэд очлоо.

"Гэхдээ цаашдаа болгоомжтой байна шүү~ хана хүртэл чихтэй гээд байна цаана чинь!"

Мингюү үл ялиг санаа алдаад Рианий гарнаас чанга гэгчинь хөтөллөө.

"Би... чамтай яг одоо ч хамаагүй гэрлэмээр байгаа ч яах аргагүй нэлээн хэдэн жил хойшлуулах болох нь... олны өмнө нүүр бардам үерхдэг гэдгээ ч зарлаж чадахгүй байгаад уучлаарай"

"Юу гэж дээ! Харин ч хариуцлагатай, бусад гишүүдээ гэсэн сэтгэлтэй байхад!! Уучлаарай гэдэг үг хориотой!! Би хэдэн арван жил ч хүлээж чадах болохоор гялалзаж байгаа дээрээ сайн гялалз! Ард чинь дэмжээд л байж байна!"

Мингюү инээд алдан Рианийг тэврэнэ.
Тэд ирээдүйн амьдралаа төсөөлөн, хэдэн хүүхэдтэй болох асуудал дээрээ хоорондоо хэрэлдэж байгаа үзэгдэнэ.

"Эхлээд би энэ хуруунд бөгж зүүнээ!"

Мингюү Рианий ядам хурууг нь зөөлхөн үнэсээд инээмсэглэнэ.

Ad/ 16 partiin tursh xamt baisand bayrlalaa🖤

•HABIT•Where stories live. Discover now