'-10-'

328 37 1
                                    


{PANN} : чиний хайртай, мөнгөө үрдэг айдол(idol) чинь завсар зай л гарвал өөр эмэгтэй рүү гүйдэг гэдгийг мэдэх үү???

SEVENTEEN MINGYU ;;; аз жаргалтайгаар хувийн, хамтлагийн хуваарьт ажил дуусав уу үгүй юу үеийн бололтой нэг эмэгтэйгийн гэрлүү байнга гүйдэг(?)

[+100 -3] PLEDIS юу ч болсон чимээгүй л дэээ ;;;
[+231 -42] ㅋㅋㅋㅋ потокард бол зүгээр л цаас битгий ав гэж хэлдэг шүү, түүний найз :)))
[+45 -25] хэр хөөрхөн юм? Үнэндээ Мингюү шиг залуу модел шиг биетэй Юүна (SNSD) шиг царайтай эмэгтэйг л сонирхмоор
[+431 -1] одоо жоохон догдлоод гүйгээд ав ав, удахгүй салахаас хойш!!!
[+312 -31] батлах зураг юу байна? Зурагчгүй хоосон үгэнд яасан сүрхий итгэдэг юм бэ?

•••

"Чи зүгээр үү? Сүүлийн хэд хоног чи бүр инээхчгүй уйлахчгүй наад царайнд чинь ямар ч хувирал алга?"

Өөртэй нь уулзаж, гэрт нь ирдэг талаарх нийтлэл гарснаас хойш Риан шууд Мингюүгийн дугаарыг блоклож, интернет хаягуудыг нь ч ялгаагүй блок хийсэн. Өөрөөс нь болж нэр хүндэд нь сэв суучих вий гэхээс айсандаа л тэр.

Эргэн тойронд нь тэднийг дотно гэдгийг мэдэх хүн нэг ч үгүй. Хайрт сайн найз Минадаа хүртэл үл итгээд хэлж зүрхлээгүй.

Тасгийн дарга нь түүнийг өнөөдөртөө эрт явж эмнэлэгт үзүүлхийг санал болгов. Риан ч баярлангуй бушуу гэрлүүгээ яарна.

Гэрийнхээ ойролцоо байх дэлгүүрээс уух юм, амттан зэрэг зүйлс аваад орц руугаа ортол Мингюү түүнийг хүлээгээд зогсож байв. Риан сандран бушуу гэрийн хаалганыхаа кодыг хийгээд Мингюүг түлхэн гэрлүүгээ орууллаа.

"Яагаад энд байгаа юм? Энд ингээд—-"

"Санасан.. санаад галзуурах гээд байсан болохоор тэвчихгүй хүрээд ирсэн!"

Мингюү Рианийг чанга гэгчинь тэврэн хэлнэ. Мингюүг гэж батлах хэмжээний зураг тэр нийтлэлийг оруулсан нэгэнд байгаагүй учир хүмүүс ч ам дамжиж ярилгүй тэгсгээд намжсан юм.
Риан Мингюүг бүхий л холбогдож болохуйц зүйлсээрээ блок хийснийг мэдээд Мингюү яах аргагүй болон гэрт нь ирсэн нь энэ.

Риан уртаа амьсгаа аван гаргаад Мингюүг түшин зогсоно.

"... би чамд—-"

"Битгий! Би-битгий... Мингюү! ... одоо яв! Дахиж битгий намайг хай!

Намайг... март, өмнө нь байгаагүй хүн шиг!"

Риан түүнийг алдартан л гэсэн нүдээр харж эрэгтэй хүн гэснийг нь ор тас мартаж болгоомжлонгуй харьцхыг хичээдэг байсан. Тэгээд Мингюү түүнийг үл ойлгон үргэлж Рианий сэтгэлийг өөр лүүгээ эргүүлэх зүйлс хийж араас нь гүйсэн нь үнэн.
Харин тэгэх бүрт нь Риан зураас татаж зугтаадаг нь. Гэвч хайр ханиад хоёрыг нууж чаддаггүй гэдэг шүү дээ, Риан ч ялгаагүй түүнийг гээд байгаагаа мэдэж эхлэсэн.

Гэлээ ч ... тэр түүний дэргэд байж болохгүй гэж бодсоор амнаасаа гаргаж болохгүй хэцүү үгсийг унагаж орхисон нь энэ.

Ad/ Gyu Rian xoyr dotnosood l dugaaraa solilcj Gyu priv ig aaraa Rianiig dagaj exlesen. Ted zurwas ogj awj xaaya untatlaa utsaar yrij, suuldee Gyu Rianiid ochj xool xurgej ogno, chixer jims xurtel awaachij ogox toxioldol ix baisan.

•HABIT•Where stories live. Discover now