'-11-'

315 37 1
                                    


"Өнөөдөр хэдэн билээ...?"

Риан ажилладаг газраасаа гарж, амьдардаг байрнаасаа дүүргээсээ нүүж хэний ч мэдэхгүй газар чимээгүй амьдраад үгүй ээ зүгээр л оршоод долоо хоносон. Мингюүгийн төлөө гэсэн утгагүй үгсийг толгойндоо сийлээд түүнийг өөрөөсөө түлхээд сонгосон сонголт нь энэ.

Долоон хоногийн туршид гэртээ зүгээр л утсаа оролдож, түүнийг хэр байгааг хайж, элдэв янзын зургийг нь үзэж сэтгэлээ дэвтээсээр ирсэн. Ажилчгүй болж гадагшаа гарахаа больсон л доо.
Хоолны дуршил нь ч бүр багасаж ихэнх цагийг орондоо л өнгөрөөнө.

Гэнэт хаалгыг нь тогших чимээ дуулдан гайхаж, битүүхэн баярлангуй хаалгаа нээвэл Мина хөмсгөө зангидаад зогсож байв.

"Чи миний утсыг авахгүй байвал би чамайг өөрөө олоод ирнээ гэж анхааруулсан биз!! "

Тэр нүүж, утасны дугаараа солисноо хальтхан хэлээд Минагийн дуудлагыг үл тоосон юм.
Мина тэвчихгүй гэрийг нь хайгаад ирсэн нь энэ.

"Бүр турчихсан!! Гонүгаас салахдаа л чи ийм сул дорой байсан! Энэ удаад юу болсноо надад хэл!! Хэрвээ одоохондоо хэлмээргүй байгаа бол хэзээ ч хамаагүй залга! Би хүрээд ирнэ, Риан! Чи ганцаараа биш! Гарч юм идье! "

Риан найзынхаа хэлсэн үгст сэтгэл нь хөдлөн очоод тэврээд авав. Мина үл ялиг инээн нуруун дээр зөөлхөн цохин зүгээр хэмээнэ.
Риан сэтгэлээр унахдаа амархан болохоор Мина үргэлж л түүнийг тэр нүхнээс нь татаж гаргадаг.

"Мина~~~ удаан хугацааны дараа ганц хундага!"

Мина өнөөдрийн ажлаа Рианий төлөө гээд хойшлуулаад ирсэн, түүний сэтгэлийг засаж буцаад эргээд амьдралд нь оруулах гээд. Рианийг өөрөө ярьж эхлэхийг хүлээж байгаа юм.

•••

[SVT бэлтгэлийн өрөө]

Өрөөний буланд суух Мингюүг Хуши анзааран өдөх санаатай очвол түүнийг үл анзааран суугаад л байв. Хий зүйл рүү гөлрөн ойр ойрхон санаа алдан сууна.
Түүнийг байдгаасаа өөр байгааг анзаарсан Сынгван ч мөн Хушигийн хажууд очин Мингюүг дуудан мөрөнд нь хүрлээ.

"Зүгээр үү? Өвдөөгүй биздээ? Ярилцах уу?"

Мингюү үл ялиг инээвхийлээд тэдэнд зүгээр гэдгээ хэлээд босоод явчихав.
Хуши Сынгван хоёр бие бие рүүгээ харж мөрөө хавчаад мөн тус тусынхаа замаар явлаа.

"Хүргэлт ирлээ~"

Хоол хүргэлт ирэн гишүүд хүргэлтийн хүн рүү ойртон хоолнуудаа авч, Мингюү тооцоог нь хийн зогсоно.
Тэр хүргэлтийн хүн рүү үл ялиг ойртоод зогсчихов.

"Риан?"

"Амтархан идээрэй~"

Хүргэлтийн хүн хөөгдөж туугдаж байгаа аятай л яараад гараад явчихав. Мингюү ч ухасхийн хүргэлтийн хүний ардаас гаран, барилгийн камергүй гэгдэх аваарын шат руу өнөө хүнийг дагуулан явах нь тэр.

"Риан!! "

"Юу-юугаа яриад байнаа? Би ажлаа хийж байна, та хүн андуу—-"

"Чи мөн л байна шт!"

Мингюү түүний хамгаалалтын малгайг авж орхив. Хөлөрч үс нь замбараагүй болсон Рианий царай түүний өмнө ил гараад ирэв.

Ad/ ❤️

•HABIT•Where stories live. Discover now