'-12-'

303 34 0
                                    


"Уучлаарай, би маргаашнаас ажиллаж чадахгүй болчихоод..."

Хоолны газрын захирал Риан руу их л урам хугарсан байдалтай хараад, санаа алдан түүний өнгөрсөн хугацаанд ажилласан цалинг бэлнээр нь өглөө.
Анх түүнийг хүргэлт хийнэ гэж ирэхэд нь их л дургүйцэж байсан ч, өмнөх эрэгтэй ажиллачдыг бодвол хурдан шуурхай байсанд нь баярлаж байсан юм. Гэсэн ч Риан Мингюүд хүргэлт хийж байгаагаа баригдаж орхисон учир өөр ажил хайхаас өөр аргагүй болсон.

"Баярлалаа, захирлаа. Сайн ажиллаарай"

Риан санаа алдан гэрлүүгээ алхан явна. Шөнийн 03 цаг. Сүүлийн автобусанд сууж амжиагүй тул алхан яваа юм.
Цаашдаа юу хийж амьдрахаа бодон, дахиад л сонин шагайх хэрэгтэй болох нь тэр.

[in Hybe: хүргэлт хйиж байгаад баригдсан өдөр, аваарын шатан дээр]

Мингюү Рианий гарнаас атгах гэх ч Риан гарыг нь түлхэн түүнээс алхам алхмаар холдох ч Мингюү тэгэх бүрт нь урагшлан зогсоно.
Удаан хугацааны дараа ингээд ч болтугай Риантай таарсандаа тэр үнэхээр их баяртай байж, мөн боломжийг ашиглана гэдгээ ч өөртөө амлаад амжив.

"Риан... над дээр буцаад ир л дээ! Би чамайг санасан!"

Риан нулимсаа залгин дотроо өөрийгөө хатуу байхыг сануулж байх. Эцэст нь энэ бүхэн Мингюүгийн төлөө гэсээр шүд зуун түүнд дургүй гээд хэлээд хаяв.

Мингюүгийн царай хувьсхийж сэтгэлээсээ хэлээгүй байх гэж өөрийгөө тайвшруулна.

"Би анхнаасаа л чамайг мөнгөтэй баян болохоор чинь л ойртсон! Мингюү~ чи намайг энгийн л нэгэн байгууллагын ажилтан гэдгийг мэднэ биздээ? Одоо надад чи байхгүй болохоор би нэмэлтээр хүргэлт хийж байгаа юм! Яахав, чи буцаад надтай уулзъя гэвэл надад л сайн би——"

"ДУУГҮЙ БОЛ!!! И РИАН!!! "

Мингюү дуугаа өндөрсгөн Рианий мөр лүү хөнгөхөн түлхэв. Риан гайхаж цочирдон толгойгоо өргөвөл Мингюү амьсгаадан өөрийгөө тайван байлгах гэж уураа барих гэж их л хичээх нь үзэгдэнэ.
Риан өөртөө хангалттай гэж шивнээд түүнийг үлдээн бушуу гарахаар явлаа.

Тэр эргэж хараад л шууд тэвчиж байсан нулимсаа зөнд нь тавиад өөрөө өөрийгөө үзэн ядсаар явна. Харин Мингюү нүдээ анин юу ч юм бодон зогсоно.

•••

"Чи хэтэрхий их ажиллаад байгаа юм биш үү? Залуухан л юм шиг байх юм, мөнгө тэгж их хэрэг болоод байгаа юмуу?"

Цуг ажилладаг эмэгтэй нь Рианийг өдөр бүр цагийн ажлаар энэ хүнд ажлыг хийхээр шөнийн цагаар ирж байгааг нь гайхаж тэсэхгүй асуусан нь энэ. Гадаа хүйтэн байгааг ч хэлэх үү, хүнд юм зөөдөг ажилд турьхан залуухан эмэгтэй байнга илүү цагаар хүртэл ажиллаад байгаа нь хачин санагдах нь илт.

"Зүгээр л... мөнгө хэрэггүй хүн гэж юу байхав дээ"

Риан Мингюүгийн талаар бодохгүй өөрийгөө завгүй байлгах гэж хичээж буй нь энэ. Мөнгө ч сайн хурааж байгаа ч эрүүл мэнд нь авах юмгүй.

"Хүүе! Яанаа! 119 дуудаарай!! "

Эцэст нь тэр толгой нь эргээд ухаан алдчихав. Эргэн тойрных нь хүмүүс сандралдаж эмнэлэг рүү залгах нь үзэгдэнэ.

Ad/ ingeed salgaad xaywal ta nar yg alna daaa namaig....😅

•HABIT•Where stories live. Discover now