Laila~н дүрд Bridget Hollit 👆
Laila's P.O.V
Миний эцэг эх хэзээ ч тогтвортой ажил эрхэлдэггүй, үргэлж нэг газраас нөгөө рүү дэвшиж, эсвэл буурдаг. Ухххх. Би амьдралаа үнэхээр их үзэн ядаж байна.
Энэ бол миний 7дах удаа сургуулиас шилжиж байгаа минь...
-Лайла, хурдан наадхаа зөөгөөд Стэсиг дуудаад машинд суугаадах бид 4 цагийн дараа гэхэд шинэ байшиндаа очих хэрэгтэй байна.
-Ухххххх. Ээжээ та өөрөө Стэсиг дуудчих л даа..Би завгүй байна.
Би хүүхэд байхаасаа л Стэсид атаархдаг байлаа. Тэр бол бүхний хайрыг татсан, эелдэг, хөөрхөн, бас сайхан сэтгэлтэй дүү минь..Яг үнэндээ түүний ямархуу шулам болохыг надаас өөр хэн ч мэдэхгүй. Тэр үргэлж, хөвгүүдийг өөртөө татаж, тэднээр хүрээлүүлдэг. Бүхэл бүтэн 7 удаа шилжихдээ тэр хичнээн хөвгүүдийн зүрхийг шархлуулсан бол???
-СТЭЭЭЭСССИ БИД ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. гэж би ориллоо.Стэсиг хэсэг хүмүүс хүрээлэх бөгөөд тэдний дунд охидыг араасаа гүйлгэдэгээрээ алдартай Жэйсон ч байлаа. Стэси найзуудтайгаа салах ёс хийж байгаа бололтой гуниглангүй дүр эсгэнэ. Хөгийн өлөгчин. Түүний жүжиглэх чадвар үнэхээр гайхалтай шүү. Жэйсон түүний гарыг атган битгий яваач гэж ятгана. Хөөрхий амьтан Стэсигийн занганд аль хэдийнээ уначихаж...Гэвч Стэсийн хувьд тэр зүгээр л хэн ч биш. Ердөө зугаа төдий зүйл.
-Стэээээси явах цаг боллоо гэж ээж түүнд хэллээ.
Тэр тэднээс салан машинд ирж суулаа.
-Жэйсон яг л жоохон хүүхэд ээжээсээ салах гэж байгаа юм шиг ямар царай гаргасан гэж санана хахахаха.
-Би чамайг хичнээн их үзэн яддагийг мэдэхүү. Чи яагаад бусдыг боддоггүй юм бэ Тэр чамд жинхэнээсээ сайн ч болсон юм билүү.
-Ишшшш. Лайла би хааяа чамайг үнэхээр жинхэнэ миний эгч гэдэгт эргэлздэг шүү. Жэйсон бол хөгийн новш, охидын онгоныг авахад улайрсан мангас. Би охидын өшөөг түүнээс авсан минь л энэ. Үнэхээр надад хайртай болсон бол сайн байна. Яагаад гэвэл би бусдын хариуг авч чадлаа гэсэн үг.
Машин хөдлөн бид дахин нэг шинэхэн байшин , шинэ сургууль, хэнийг ч мэдэхгүй газар руу зүглэлээ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
14 хоногийн дараа~~~!!!
Стэси-н дүрд ~ Lily Maymac ⬇