Laila's P.O.V
Винсентын уруул алгуурхнаар доошлон хүзүүг минь үнсэнэ. Түүний нэг гар хөхийг минь базлан нөгөө гар нь бүсэлхийнээс минь тэврэнэ. Тэгээд намайг цээжиндээ нааж улам илүү шуналтайгаар хүзүүг минь озлоо. Миний амьсгал давчдан түүний алтан шаргал үсийг илбэнэ. Винсент намайг ор руу хэвтүүлэн даашинзыг минь тайлав. Би түүний өмнө эхээс төрсөн биеээрээ ичингүйрэн хэвтэнэ. Тэр хүрмээ тайлан зангиагаа суллахад миний зүрх цээжиндээ багтаж ядан цохилно.
-Тайлахад минь туслах уу? гэж Винсент далайн цэнхэр нүдээрээ над руу ширтэн жуумалзлаа. Миний хуруунууд чичрэн түүний цамцны товчийг тайлна. Тэр хоёр гараараа ор тулан над руу харцаа үл салган ажиглах ажээ. Товч бүрийг тайлах тусам түүний гайхалтай цээж нүд баясган цухуйж байв. Лайла чи чинь хэзээдээ ийм донтой болчихоо вэ????
Тэгээд чих рүү минь дөхөн :
-Миний нэрийг хэлээч хэмээн шивнэхэд түүний халуун амьсгал хамаг биеэр минь тог гүйлгэв.
Би намуухнаар бараг шивнэх шахам:
-Винсент хэмээн түүний нэрийг нь дуудна.
Түүний гар хүзүү хөх гэдсээр минь тэнүүчлэн эцэст нь доодоход минь хүрэв.
Гэнэт хүйт даан бие арзайж нүдээ нээлээ.
Нарны гэрэл цонхны цаанаас тусах бөгөөд Винсент миний дэргэд гараа тулаад над руу харан хэвтэж байв.
Хүлээгээрэй саяны бүх зүйл зүүд байсан гэжүү???
-Чи сая зүүдэндээ миний нэрийг дуудаад байсан??? Нэг тийм тачаадсан хоолойгоор... гэж Винсентыг хөмсгөө өргөн асуухад миний хацар өндөг шарах хэмжээний халуу төөнөн улайлаа.
Тэгэхээр саяын бүх зүйл зүүд байж...
Би нээрээ өчигдөр уйлсаар байгаад унтчихсан шүү дээ.
-Аймшгийн зүүд байсан юм гэж би түүнд хэлэн бантсандаа түүн рүү нуруугаа харууллаа. Тэр өрөөгөөр дүүрэн инээж
-Арай л өөр төрлийн зүүд байх шиг байсан даа гэж араас минь хэллээ.
Гэнэт түүний хуруу нуруунд минь хүрлээ. Тэр миний шарханд өнгөцхөн хүрэх бөгөөд тэгэх бүрт нь аймшигтай өвдөж байв. Бид хоёрын дунд нам гүм байдал ноёлох бөгөөд шувуудын чимээнээс өөр юу ч үл сонсогдоно. Винсент нам гүм байдлыг эвдэн:
-Намайг уучлаарай гэлээ. Хөөх тэр бас уучлал гуйж чаддаг л юм байна. Би түүнд юу ч хэлсэнгүй. Зүгээр л нуруугаа харуулсан чигтээ хэвтэнэ. Удалгүй тэр намайг хуримын өргөлтөөр өргөн угаалгын өрөөн дөх ваннд суулгалаа. Ванныг халуун хөөстэй усаар дүүргэн өөрөө миний ард суулаа. Тэгээд толгойг минь арагшлуулж мөрөн дээрээ тавиад
