Laila's P.O.V
Би түүний өрөөнд чимээгүй зогсон үйл хөдлөл бүрийг нь ажиглана. Хэрвээ тэр над руу ойртвол бурхны нэрээр андгайлья би түүнийг алахад ч бэлэн байна. Хэдий миний нөхцөл байдал ёс зүйгүй мэт санагдаж байгаа ч би түүнд амиа өгнө л гэж тохирсон. Лав хүчиндүүлэх гэж биш. Тэр над руу өнөөх чөтгөрийн жуумалзалтаараа мишээж :
-Тэгэхээр эхлэх үү дээ? гэж хэллээ.
Би ардах хаалга руу ухран :
-Бодсоны ч хэрэггүй...гэж чичигнэн хэллээ. Тэр өрөөгөөр дүүрэн инээн :
-Над руу харж байгааг бодоход бууж өгөхийг хүсэхгүй байгаа юм биз дээ. Юу гээч чи надад таалагдаж байна. Сайн зөрүүдлээд л бай, тэгэх бүрт чинь би чамайг улам илүү зовооно гэлээ.
Би хаалганы бариулаас татвал цоожтой байв. Новш гэж ийм зүйл өмнө нь болсон шиг санагдаад байх юм. Нээрээ Фрэдрикийн барилга дээр... Винсент дарс өрсөн ширээн дээр очин:
-Чи эндээс зугтана гэж байхгүй. Ялангуяа надаас гээд дарс аягалан надад өгөх нь тэр.
Тэгээд өөртөө нэгийг хундагалан надтай тулгахад хундаганы харших дуу өрөөгөөр цуурайтав. Винсент яг л олзоо гэтэж буй араатан мэт намайг нэг бүрчлэн ширтэнэ. Бурхан минь түүний цэнхэр нүд над руу ширтэх бүрт бие минь дагжин чичирнэ. Би дарснаас амсахад дотрыг минь халаан нэг л таатай мэдрэмжийг төрүүлнэ. Намайг дарснаас дахин нэг амсахад Винсент:
-Сайн охин гэж чихийг минь долоон хэллээ.
Хүлээгээрэй тэр хэзээдээ миний хажууд ирчихвээ. Лайла чи чинь галзуураа юу?!?! Түүний дэргэд хэзээ ч битгий хамгаалалтаа бууруул гэж би өөртөө ахин дахин хэллээ. Тэгээд түүнийг түлхэн :
-Надаас холд гаж донтон минь!!!
-Аахахаха за боль доо Чи хүсч л байгаа биз дээ гээд над руу дөхөхөд би ухарлаа.
Бие минь халуу төөнөн дотор давчидна. Зүрх минь хүчтэй цохилон гар минь салганана. Миний бие нэг л биш байна даа. Юу болоод байнаа?!?!?
-За тэгэхээр одоо жинхнээсээ эхлэх үү гэж Винсент миний чихэнд шивнэхэд түүний халуун амьсгал бүх биеэр минь тог гүйлгэх мэт мэдрэмжийг төрүүлнэ.
Толгой эргэн ямар нэгэн зүйл миний дотроос гарч ирэх гэж тэмцэлдэнэ.
-Алив ээ. Өөрийнхөө жинхэнэ төрхийг гаргаад ир. Чи намайг хүсч байгаа биз дээ...Винсентийн амнаас гарах үгс миний толгойд цуурайтна. Удалгүй нулимс нүдийг минь бүрхэн би уйлж эхэллээ.