Laila's P.O.V
Бүхэл өдрийн турш манай дэлгүүр хөл хөдөлгөөнтэй байлаа. Энд тэндгүй хүмүүс холхилдон дэлгүүр яг л ширэнгэн ой шиг байв. Би нэгэн настай эгчид байгалийн гаралтай шампуны талаар тайлбарлана.
-Лайла 42р тасагт тусламж хэрэгтэй байна хэмээн Дэнийг орилоход би гэр ахуйн тасаг руу гүйлээ.
-Уучлаарай танай том ванны алчуур хаана байгаа юм бол хэмээн дөнгөж 30 хүрч яваа болов уу гэмээр эмэгтэй нялх хүүхдээ тэврэнгээ асуув.
-Хамгийн дээд тавцан дээр байгаа хатагтай, би танд аваад өгье хэмээн би дээш гараа сунгалаа.
Хэтэрхий өндөр юм. Хичнээн хичээсэн ч авч чадахгүй нь. Явж шат олохоос...Гэнэт ардаас минь хэн нэгний хүчирхэг гар гарч ирэн өнөөх алчуурыг авч өглөө.
-Баярлалаа эрхэмээ хэмээн намайг хэлэхэд өнөөх хүн инээж чихэнд минь
-Эрхэмээ гэж хэлэх чинь надад таалагдаж байна гэлээ.
Би арагш харвал Винсент зогсож байх нь тэр. Тэр нуруугаараа багана налан хоёр гараа цээжиндээ зөрүүлэн зогсох аж.
Тэр над руу тасралтгүй ширтэх бөгөөд миний чихэнд :
-Нэг тийшээ явцгаах уу хэмээн шивнэлээ.
Удалгүй миний ээлж дуусан би дэлгүүрээс гарахад Винсент машиныхаа дэргэд зогсож байлаа. Өнөөдөр тэр нэг л өөр харагдаад байх чинь...
Би түүн дээр очин:
-Бид тэгээд хаачих юм бэ дээ??? хэмээн хэлэхэд тэр машины хаалгыг онгойлгон
-Надад чамд үзүүлэх юм байна хэмээн нүдээ ирмэлээ.
2 Цаг гаруй явсны эцэст би хаана ирж байгаагаа мэдэв.
Винсентын харш яг л өнөөх байдгаараа бүүдгэр, аймшгийн мэт харагдана. Би түүн рүү гайхан харвал тэр юу ч болоогүй мэт буун намайг машинаас гаргалаа. Бид яах гэж түүний гэрт ирсэн юм бол???
Винсент хамгаалагч нарт хандан:
-Машиныг дотогш оруулаад оройн хоол бэлд гэж үйлчлэгч нарт хэл гэлээ.
Тэгээд миний гараас атган нэг зүг рүү дагуулж явах нь тэр. Бид харшыг хүрээлэх хашаанаас гаран ой руу оров. Ой тэр чигтээ харанхуй байх бөгөөд надад хаашаа явж байгаа талаарх таамаг огтхон ч байхгүй байв. Бид зүгээр л урагшаагаа алхалж явлаа.
Гэнэт хөлөнд минь ямар нэгэн зүйл тээглэн намайг сөхрөхөд Винсент намайг босгон: