Лайла's P.O.VФрэдрикийг орж ирэхэд би хөшиж орхилоо.
Аз болж хаалга дуугарах чимээнээр түүний зургийн цомгийг шкафанд хийсэн тул тэр намайг үзсэн гэдгийг мэдэхгүй.
Гэвч миний гар салгалахаа болихгүй байв. Миний амьсгал түргэсч, зүрх амнаас гарах гэж байгаа мэт цохилно.
Фрэдрикийн нүд намайг тасралтгүй ширтэж байгааг мэдрэн би аль болох биеэ хянан чимээгүйхэн үсээ арчина.
Гэнэт тэр өрөөний хаалгыг түгжлээ.
Тэгээд над руу зөөлөн инээмсэглэснээ гэнэт царай нь танихын аргагүй хувирав.
-Чи үзсэн биз дээ гэж Фрэдрик хэлэн миний бугуйнаас татан амыг минь таглаад
-Чамайг үзсэнийг чинь мэдэж байна!!!! Чи намайг гаж донтон гэж бодсон биз дээ хэмээн миний амьсгааг боож байв. Би гарт баригдсан ваараар түүний толгойг цохьлоо.
Түүний толгой шалбарсан хэдий ч тэр өнөөх чөтгөрийн харцаараа над руу юу ч болоогүй мэт харна. Хаалга цоожтой тул би онгорхой цонхыг ашиглан тэндээс гарлаа.
Гадаа бороо хэдий зогссон ч би даарч бас айж байлаа. Түүнийг араас минь ирэх болов уу гэж байн байн арагш харан гүйнэ.
Стэсигийн зөв байж... ЭР ХҮН БОЛ ЭР ХҮН...
Би гэртээ орж ирэн хэнтэй ч дуугаралгүй шууд өрөө рүүгээ орон хувцсаа солиод усанд орлоо. Фрэдрикийг гаж донтон гэж санасангүй. Бурхан минь тэр зүгээр л жинхэнэ төрхөө нуусан чөтгөр байж...
~Даваа гариг~
Хичээлдээ явмааргүй байна. Түүнтэй тааралдвал яана аа гэсэн айдас намайг ангуучилж байлаа. Гэнэт машины сигналдах чимээнээр цонх руу очтол Стэси аль хэдийнээ байгаа олчихсон нөгөөх нь ч өөрийгөө олз гэдгээ мэдэхгүй түүний хөөрхөн царайнд хууртан түүнийг машиндаа суулгав. Тэр хоёр гаднаасаа жирийн нэгэн ахлах сургуулийн төгс хос шиг харагдаж байгаа ч Стэсигийн жинхэнэ төрхийг мэдэхгүй л байна даа.
Аз болж би Фрэдриктэй тааралгүй түүхийн ангидаа орж суулаа. Ерөнхийдөө бол түүнтэй энэ эрчээрээ 5 дах өдөр хүртэл тааралдахгүй гэсэн бодлоор өөрийгөө тайтгаруулж байлаа.
Гэнэт гаднаас Фрэдрик орж ирлээ. Түүнийг орж ирэхэд хүүхдүүдийн дуу чангаран тал талаас нь түүнтэй мэндэлнэ. Алдартай юм гээч... Гэнэт тэр намайг чиглэн ирж
-Түр уулзаж болох уу гэж миний гаранд хүрэхэд би айн гараа татав. Бүх хүүхдүүд миний үйлдэлийг харан гайхна.