Ариун

8.4K 457 23
                                    

Laila's P.O.V

Бүхэл бүтэн 5 цагийн дараа миний сууж байсан машин зогслоо. Гадаа харанхуй болсон тул цонхоор юу ч үл харагдана. Машинаас гарахад өмнө минь гайхалтай гантиган гишгүүр тослоо. Яг л үнсгэлжингийн шаахайгаа гээдэг тансаг газар шиг. Намайг өлөн царайлаад зогсож байтал өнөөх шаргал үст над руу харан явахыг дохилоо. Бид маш том цайзын үүдэнд байх бөгөөд энэ ордон бүхэл бүтэн дөрвөн зууныг элээсэн гэлтэй аймшигтай харагдана. Хүнд хүрэн гайхалтай сийлбэртэй хаалгыг нээхэд ээ бурхан минь тансагийн дээд тансаг ёстой төгс төгөлдөр гэмээр орчин намайг угтаж авлаа. Үүдээр үйлчлэгчид эгнэн зогсох бөгөөд бүгд нэгэн зэрэг өнөөх шаргал үсттэй мэндэлэхэд би цочлоо. Би шаргал үстийн араас чимээгүй л дагаж явлаа. Миний нүд анилдан чангаар эвшээхэд үйлчлэгч нар бүгд над руу үхсэн хүн харсан аятай гайхан харлаа. Юу вэ эвшээх чинь одоо нүгэл үү? Өнөөх шаргал үст нэг үйлчлэгчид ямар нэгэн зүйл хэлэх бөгөөд тэр толгой дохин намайг чиглэлээ.

-Ийшээ хатагтай, гээд намайг замчиллаа. Эргэн тойрон гайхалтай уран зургуудаар дүүрэн байх бөгөөд чийдэнгийн бүрхүүл нь хүртэл урлагийн бүтээл гэмээр байлаа. Өнөөх үйлчлэгч нэг өрөөний үүдэнд ирэн хаалгыг онгойлгон намайг дотогш орууллаа. Пөөх бурхан минь бүхэл бүтэн Стэси бид хоёрын өрөөг нийлүүлснээс том өрөө байх бөгөөд доторхыг нь гайхалтай тохижуулжээ. Би орон дээр тэрийн уналаа. Үйлчлэгч юу ч хэлэлгүй өрөөнөөс гарахад би хувцсаа нэг нэгээр нь тайчин оронд шургалаа. Бурхан минь хөнжил нь хүртэл үүлэн дунд байгаа мэт...

**********

Хаалга хэн нэгэн зөөлхөн тогшино. Хөөх манай гэр бүлийнхэн одоо л нэг хаалга тогшиж сурч байх шив.

-Стэси, би өнөөдөр хичээлээ таслана тийм болохоор цаашаа явж үз гээд би дэрээ толгой дээгүүрээ тавьлаа.

-Гэхдээ Винсент эзэнтэн таныг 15 минутын дараа өглөөний цайн дээр бэлэн бай гэсэн.

Винсент гэдэг чинь хэн билээ, Саяны хоолой Стэси биш байна даа...

Гэнэт миний нойр сэргэн би орноос өндийлөө.

-Винсент гэж өнөө шар үстэй залуу юу???

-Тиймээ хатагтай.

-Намайг хатагтай гэхээ болио. Чи бид хоёр ойролцоо настай юм байна. Намайг Лайла гэдэг, чамайг?

I'm The Queen BitchМесто, где живут истории. Откройте их для себя