👆Стэси-н дүрд~Lily Maymac
Стэси's P.O.V
Тэднийг ухаан алдсаны дараа Лайла бид хоёр өөрсдийн зүйлсээ цуглуулан машин руу ачиж байлаа. Бид хаашаа явахаа мэдэхгүй байгаа ч тэднийг сэрэхээс өмнө холдсон нь дээр.
-Стэси бүх юм чинь болсон уу? гэж Лайла надаас асуулаа. Түүний нүдний доогуур гүн хөх судал татах бөгөөд их л ядарсан харагдана. Ойрын хэдэн өдрүүдэд юу болсныг мэдэхгүй ч эгч минь урьдын Лайла биш болсон байв. Түүний нүд, үг хэллэг үйлдэл нь бие даасан хүчирхэг нэгнийг илэрхийлнэ.
Би түүнд толгой дохиод машиндаа сууцгаалаа.
2 цаг явсны эцэст бид зам дагуух цайны газар зогсов. Бид оройн хоолоо идээгүй бас дахиад хэдэн цаг ингэж явахыг мэдэхгүй тул хооллохоор шийдсэн нь энэ. Жирийн нэгэн Америк маягийн цайны газар, цагдаа нар шөнийн ээлжинд гарахынхаа өмнө аяга кофе уун элдвийг ярилцан суух бөгөөд тэдний хажуугийн ширээнд нэгэн залуу сууна.
-Лайла, надад юу ч хамаагүй захиалчих Би гараад утсаар ярьчихаад ирье
-Стэси чи хэнтэй ярих гээв? Нөхцөл байдал ямар байгааг мэдэж байна уу????
-Мэдэж байнаа. Гэхдээ би заавал залгах ёстой. Бас миний хамгийн их итгэдэг хүн.
Хамгийн их итгэдэг хүн гэнээ?!?! Би түүнийг мэдээд ердөө хоёрхон сар болж байхад яаж ингэж хэлж чадаж байгаан бол? Би чинь Стэси Кларк шүү дээ. Хөвгүүдийн зүрхээр наадагч...Гэтэл нэг залууд ухаанаа алдах гэж. Би ийм өдөр ирнэ гэж зүүдэлсэн чгүй Ялангуяа тэр явдлаас хойш...
Хэдэн жилийн өмнөх тэр явдал
-Тэр хөөрхөн байгааз?
-Аль?
-Тэр шар бор үстэй охин. Стэси гэдэг юм. Ёстой хөөрхөн бас сайхан сэтгэлтэй, бүх зүйл нь бүрдсэн төгс охин.гэж хэн нэгэн миний араас шивнэлдэн ярина. Би сургуулийн коридоороор алхах бүртээ ийм зүйлсийг сонсдог. Гэнэт хэн нэгэн миний мөрөнд хүрэхэд би эргэн харлаа. Дэвид???!?!?!! Дээд ангийн хамгийн төгс залуу. Авввввввв түүнийг харах бүрт зүрх минь догдолж хацар минь улайна. Би түүнд сайн гэдгээ хүлээн зөвшөөрнөө.
-Сайн уу Стэси гэж Дэвид цав цагаан шүдээрээ бүхэл бүтэн сургуулийг гэрэлтүүлэн инээмсэглэн хэллээ.
-Сайн уу Дэвид гэж би түүнд ичингүйрэн хэлэхэд тэр над руу инээмсэглэсэн хэвээр:
-Өнөөдөр манайд үдэшлэг болно чи ирээрэй гээд яваад өгчихөв. Би бүхэл өдрийн турш юу өмсөхөө бодон орой нь хамгийн гоё дээрээ тавиад очлоо. Намайг түүний гэрт ороход энд тэндгүй хүмүүс байх бөгөөд дандаа дээд ангийн хүүхдүүд байлаа. Хөгжмийн чанга чимээ ойр орчмыг доргионо. Удалгүй Дэвид ирж надад уух юм өгөн бид хоёр элдвийг ярилцана. Тэгээд :