Laila's P.O.V
Өнөөх цагдаа намайг машиндаа суулган хөдөллөө.
-Тэгэхээр хатагтай та юу болсныг надад хэлж чадах уу? гэсээр дунд орчим насны эрэгтэй цагдаа жолоо барингаа асуув.
Би юу ч дуугарсангүй. Хэрэв цагдаа нар хүртэл тэдний тал болчихсон бол миний олж авсан энэ эрх чөлөө ямар ч үнэ цэнэгүй болно.
-Хатагтай???
-Би найзуудтайгаа ойд зугаалж яваад төөрчихсөн юмаа. 2 Хоног ойгоор явсан болохоор...
Үнэндээ 12 цаг л байх
-Таны даашинзан дээр байгаа толбо цус уу?? гэж өнөөх цагдааг асуухад би цочин даашинз руугаа харав.
Тиймээ, энэ бол Винсентийн цус...
-Яалаа гэж дээ, дарс асгачихсан юм гэж би түүнд хариулах зуур бид цагдаагийн хэлтэс дээр ирлээ. Цагдаагийн хэлтэс битүү хүнтэй байх бөгөөд намайг орж ирэхэд бүгд над руу харав. Олны анхаарлыг татахыг үзэн ядаж байна.
-Уучлаарай, би эхлээд утсаар ярьчих уу??? гэж намайг асуухад хэн ч хариу дуугарсангүй. Ер нь бол цагдаа нар бүгд завгүй байлаа. Тийм болохоор би үүдэнд байх утсан дээр очин авга эгчид намайг ирж авахыг гуйв.
Удалгүй надад нэгэн цагдаа бүтээлэг, халуун цай өглөө. Тэгээд нэр, хаяг, холбоо барих хүн зэргийг асууж эхэллээ. Би түүнд нэрээ хэлэх хэрэгтэй юу??? Үгүй л гэж бодож байна шүү. Винсент миний нэрээр намайг өлхөн олно. Тийм болохоор...би дуугүй суухаар шийдлээ.
Сайн байцгаана уу үзэгчдээ, АНУ-ын синат Стивен Брэнтийн хүү болох Винсент Брэнт өнөө орой буюу хэдхэн цагийн өмнө хүнд алуулсан гэх мэдээлэл ирээд байгаа бөгөөд цагдаа нар одоогоор алуурчныг эрэн сурвалжилж байгаа гэсэн таамаг байна. Энэ жил Синатын хувьд.......
Ээ бурхан минь Винсент Брэнт гэдэг чинь ВИНСЕНТ!!!!!!!! Хэдхэн цагийн өмнө миний хутга зоосон залуу...Би түүнийг алчихсан гэжүү ?!!?!?!?!?!? Миний хамаг бие чичигнэн аягатай уух зүйлийг алдан асгалаа. Би яг одоо эндээс гарах хэрэгтэй. Гэнэт миний хажууд байсан залуу буу гарган дээш буудахад бүх цагдаа нар хийж байгаа ажлаа зогсоолоо. Өнөөх буутай залуу согтуу байх бөгөөд цагдаа нар түүнийг зогсоох гэж ноцолдож байх зуур би тэндээс гарав. Аз болж яг авга эгчийн машин ирж таарч би шууд суув.
-Лайла, бурхан минь юу болоо вэ??
Би синатын хүүг алчихлаа.