Мэдрэмж

7.4K 498 33
                                    

Laila's P.O.V

-Хараал идсэн Винсент энд юу хийж байгаа юм бэ гэж би Билли рүү ориллоо.

-Тайвшир охин минь. Чи над руу ингэж орилж байгаад осол гаргуулчвал яана гэж Билли юу ч болоогүй мэт хэлэхэд миний уур дээд цэгтээ хүрэв.

Яг одоо бид Винсентийг арын суудалд Стэситэй хамт суулган авч явж байгаа бөгөөд би Биллиг алахад хэдхэн хуруу дутуу байв. Билли замын дэргэдэх дэлгүүр дээр машинаа зогсоогоод :

-Стэси чи хүнсээ цуглуулаад ирээч гээд нэгэн кредит картыг түүнд өгөв. Стэси зүгээр л толгой дохин картыг атган машинаас буулаа.

Би Билли рүү харан:

-Чи яг юу төлөвлөөд байгаа юм бэ? Бас энэ үхсэн новшоор яах гээд байгаан???!?!?! Өө ядаж байтал би алчихсан байдаг гээд орилоход Билли миний амыг таглан

-Сонс, Лайла байдлыг битгий хүндрүүл. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж байтал чи орж ирж бүхнийг өөрчилсөн.

-Чи чинь юугаа яриад байнаа? Юун төлөвлөгөө яриад байгаа юм бэ?!?!?!?!?

-Винсент үхээгүй, тэр түр хугацаанд унтаж байгаа юм.

-Гэхдээ зурагтаар...бас сонин радиогоор хэлэхдээ түүнийг үхсэн гэсэн шүү дээ. Бас оршуулах ёслол ???!?!

-Тэд бүгд худлаа жүжиг байсан юм. Яахав мэдээж түүний зүрхний цохилтыг удаашруулах зориулалттай тариагаар тарьсан л даа. Оршуулах ёслол, эмнэлгийн шинжилгээнд зориулж. Түүний амьд гэдгийг зөвхөн би бас Винсент л мэдэж байсан. Яагаад гэвэл бид маш том нууцыг тайлах хэрэгтэй байгаа учраас. Тэр нууцад аав ээжийн чинь үхэл хүртэл холбоотой учраас.

Надад хэлэх үг олдсонгүй. Би яг л хөлдүү төмрөнд хэлээ наачихсан мэт мэдрэмжийг мэдэрлээ. Удалгүй Стэси орж ирэн бид фермийн зүг явлаа.

-Тэр хэзээ сэрэх юм бэ? гэж Стэси нам гүм байдлыг эвдэн асуув.

-2; 3 цагийн дараа л байх гэж Билли хариуллаа.

Бид фэрм дээр ирэн Винсентийг 2 давхарт байх унтлагын өрөө рүү оруулав.

-Лайла, Хувцсыг нь тайлаад шархыг нь цэвэрлээд энийг өмсүүлчихээрэй гэж Билли надад хэлэн хэдэн хувцас шархны боолт өглөө.

-Би яагаад хийх ёстой гэж чи өөрөө хийгээч гэж намайг дургүйцэхэд Билли :

-Яагаад гэвэл чи наад залуугаа алсан болохоор бас Стэси бид хоёр ядарч үхлээ гээд өрөөнөөс гаран явав.

I'm The Queen BitchМесто, где живут истории. Откройте их для себя