Үүрд

7.2K 463 25
                                    

Лайла's P.O.V

Яг одоо бид маш том танхимд суух бөгөөд Винсент биднээс нэлээд зайтай хэдэн настай хүмүүстэй ярилцана. Юун тухай ярьж байгаа нь миний анхаарлыг үл татах ба энэ бүх хэргийн учир тайлагдсанд л санаа амрав. Одоо Стэси бид хоёр гэртээ урьдын адил амьдрах болно. Ямар ч мафи, аллага, өшөө авалт гэж байхгүй жирийн нэгэн амьдралаар...Винсент хамгаалагчдыг дуудан ямар нэгэн зүйл хэлээд бидэн дээр ирлээ.

-Би та нарт өрөө гаргаад өг гээд хэлчихлээ, Та хэд түр амарч бай, Би Нэгдлийнхэнтэй ярилцах хэрэгтэй байна гээд над руу харлаа.

Яагаад надад юу хийхээ тайлагнаад байгаа юм бол???

-Стэси бид хоёрт өрөө хэрэггүй ээ, бид гэр рүүгээ харьлаа гэж намайг түүнд хэлэхэд түүний харц нэг л хоосон гунигтай юм шиг харагдав. Аль эсвэл надад тэгж санагдав уу?

Гэнэт хамгаалагчид Лукас, Винсентын аав хоёрыг танхимд оруулж ирлээ. Тэдний царайнд Винсентыг үзэн ядах хорсол төрнө. Стэси тэднийг хараад ууж байсан дарсаа алдан хөшиж орхилоо.

-Лу..к.ас??????!!!! Лукас чи энд юу хийж байгаа юм бэ??????????!!!!!

гэж Стэсиг танхимаар нэг орилоход би өөрийн эрхгүй суудлаасаа өндийлөө.

-Стэси чи түүнийг таньдаг юмуу? гэж намайг асуухад тэр Лукас руу харсан хэвээр :

-Таних аа!!! Би түүний найз охин нь гэхэд намайг яг л аянга ниргэх шиг болов...

Стэсигийн найз залуу Лукас гэжүү?! Үгүй ээ үгүй шүү. Лукас шиг мангас л биш шүү. Энэ чинь одоо ямар гээчийн савангийн дуурь шиг юм болоод байнаа ???!?!?!?

Стэси Лукас руу очиж :

-Лукас юу болоод байгаан бэ? Чи яагаад энэ хүмүүст баригдчихсан юм бэ? Бас энд юу хийж байгаа юм бэ? гэх мэт үй түмэн асуулт асууна.
Харамсалтай нь Лукас түүнийг сонсох нь битгий хэл, харахчгүй байв.

-Ямар нэгэн юм хэлээч дээ гэж Стэси түүний цээжинд наалдахад Лукас өнөөх могойн харцаараа түүн рүү харлаа.

-Амаа татаад, зайлж үз!!!! гэж Лукасыг Стэси рүү орилоход бид байдал эвгүйтэж байгааг мэдрэв.

Стэсигийн нүдэнд нулимс хуралдана.

Хүлээгээрэй...Стэси эр хүнээс болж уйлж байна гэжүү. Итгэмээргүй юм...Тэр миний мэдэх дүү минь биш байна. Эрчүүдийн өмнө үргэлж бардам ихэмсэг байдаг дүү минь Лукасын өмнө уйллаа гэжүү ????!!! Ямар новш нь болоод байнаа

I'm The Queen BitchМесто, где живут истории. Откройте их для себя