Тэр

7.2K 446 38
                                    

XXX's P.O.V

Би энэ харанхуйд хэр удаан ганцаараа хэвтсэнээ бодлоо. Хэдэн минут, хэдэн цаг, аль эсвэл хэдэн мянган жилүү ??? Миний бие, зүрх сэтгэл гээд бүх зүйл минь аймшигтай өвдөнө. Там ч энэ газраас дээр байх.Үгүй ээ энэ газрыг тамтай харьцуулах нь тэнэг хэрэг. Там энэний хажууд диваажин...Тийм ээ...ТЭР байхгүй газар надад ямагт диваажин шиг санагдах болно.

Би өнгөрснийг санах гэж хичээлээ. Энэ бүх хараал идсэн зүйлс болохоос өмнөх миний амьдрал...

Жирийн нэгэн ахлах сургуулийн энгийн нэгэн охин байх үед надад бүх зүйлс байлаа. Халуун дулаан гэр бүл, үе тэнгийн найз нөхөд, бас царайлаг найз залуу. Харамсалтай нь түүний царайг санахгүй байна...

Ямартай ч бид машинтайгаа Ханнагийн үдэшлэгээс харьж явсан юм. Тэр согтоогүй зүгээр амссан төдий байсан бол би шал согтуу байлаа. Би түүнд харьмааргүй байгаагаа хэлэн түүнийг машин жолоодоход нь саад хийн зүүгдэж байв. Нэг л мэдэхэд бидний өөдөөс цагаан гэрэл гарч ирсэн...Тэгээд...тэгээд бүх зүйлс тэр чигтээ цагаан болж эхэлсэн.

Энэ явдлаас хойш би зөвхөн сонсдог л боллоо. Би нүдээ нээж чадахгүй, гараа хөдөлгөж чадахгүй, зөвхөн сонсож чаддаг л байв. Үнэнийг хэлэхэд КОМД орсон гэвэл ойлгомжтой байх... Ээж аавын минь дуу хоолой өдөр бүр, цаг тутамд сонсогддог байсан ч эмчийн хэлсэн үгс тэдний итгэл найдварыг бага багаар мэрж байв...

"Түүнд тийм ч их цаг үлдээгүй.Надад харамсалтай байна"

Эцэст нь тэд бууж өгсөн. Тэд дуу хоолойгоо дотогшоогоо хийсэн. Удалгүй би мэдэрсэн. Үхэж буйгаа..Тайван амар амгаланаар...Гэвч доороос минь ямар нэгэн зүйл бүхий л биеийг минь төөнөж эхлэхэд би анх удаагаа нүдээ нээсэн юм. Бүр нүдээ нээгээд зогсолгүй гараа ч хөдөлгөсөн. Удалгүй өөрийгөө амьдаараа шатаагдаж байгаагаа мэдрэн зуухны тагийг хамаг чадлаараа цохьсон. Ээждээ бага байхдаа "Би үхэхээрээ Газарт булагдаж биш, үнс болоод дэлхий даяар салхитай цуг ниснэ" гэж хэлсэн юм. Тэд миний хүслийг биелүүлж намайг шатаах гэж байж...Гэхдээ би амьд байна..Би амьсгалж байна...Би шатаж байна. Гэнэт зуухны таг нээгдэн тэр халуун тамаас намайг хэн нэгэн татаж гаргасан.

Хараал идэг би тэр зууханд шатах ёстой байсан юм...

Гэнэт зоорьны хаалга нээгдэн Тэр орж ирлээ. Би түүний нэр, нас зэргийг нь мэдэхгүй ч жинхэнэ сэтгэцийн өвчтэй новш гэдгийг нь л мэднэ. Тэр над руу ойртон өчигдөрхөн биен дээр минь урласан бүтээлээ харлаа.

I'm The Queen BitchМесто, где живут истории. Откройте их для себя