2 хоногийн дараа
Laila's P.O.V
Стэси алга болоод 5 хонолоо. Бурхан минь миний санаа зовсноос болж шөнө ч унтахгүй, хоол ч идэх хүсэлгүй хэцүүхэн байлаа.Би гэртээ нааш цааш холхих бөгөөд суух арга алга. Гэнэт үүдний хонх дуугарлаа. Энэ магадгүй Стэси байх. Би үүд рүү гүйн хаалга тайлвал Стэси хэдэн хар хувцастай хүмүүсийн дунд ууртай гэгч нь зогсож байв.
-Стэси чи чинь хаагуур байваа? гэж намайг хэлж дуусаагүй байтал Стэси:
-Чи намайг олуулахын тулд Винсентыг хөлсөлсөн юмуу???!?!!?!?! Ухххххххх Лайла чамайг үзэн ядаж байна!!!!!! гэж над руу ориллоо
-Юу??!?!?! Үзэн ядахаа би чамд ямар их санаа зовсныг мэдэж байна уу? Чи яаж надад ингэж хандаж чадаж байнаа гээд өөрийн эрхгүй түүнийг алгадчихлаа.
Өө үгүй ээ...Би уул нь алгадья гэж бодоогүй юмсан.
Тэр хацраа барин над руу харлаа
-Хангалттай би чамайг харахыг хүсэхгүй байна гэж тэр над руу нулимстай нүдээрээ харан хашгирав.
Би одоо угаасаа чамтай байж чадахгүй...Винсентынх болчихоод байхад...
-Болж байна, би ч гэсэн чамайг хармааргүй байна гээд би ачаагаа аван гэрээс гарав. Стэси миний араас юу ч хэлэлгүй өрөө рүүгээ орлоо. Би авга эгч рүү залган Стэситэй нэлээн хэдэн хоног хамт байхыг гуйв. Мэдээж өөрийгөө гэрээс хол байна, өөр ажилтай гэж үлгэр зохиолоо.
Удалгүй би Винсентын харшид ирлээ. Ахххххххх...Миний амьдрал юу л болоод байна даа...
-Чи Лайла юу ??? гэж хэн нэгний хоолой араас сонсогдоход би эргэж харлаа. Гэтэл бурхан минь миний өмнө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй зогсож байх нь тэр. Нүд хөмсөг бие хаа гээд намайг Лесби болоход хангалттай их хүч...
-Намайг Эва гэдэг, би Винсентын сүйт бүсгүй гээд өнөөх бүсгүй гараа сунгахад би:
-Лайла гэдэг
Винсентын яг юу нь болох гээд байгаагаа мэдэхгүй л байна.
гэж гараас нь атгалаа.
Эва бид хоёр миний өрөөнд(өмнө нь байсан өрөөнд минь гэвэл илүү дээр байх) хэдэн цагийн турш ярилцав. Эва бол төрөхөөсөө Мафийн гэр бүлд өссөн, гадаад ертөнц гэж юу байдгийг огт мэдэхгүй нэгэн ажээ. Түүнийг өрөвдөх шиг..Түүний амьдралын гол зорилго бол Винсенттэй гэрлэж хүү төрүүлж өгөх, бас гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалах. Үнэхээр надаас тэс өөр амьдралтай байлаа. Дэндүү баригдмал эрх чөлөөгүй амьдрал, яг л торонд амьдардаг шувуухай шиг...