Шатаар доошоо бууж байхдаа Аделайд өөрийнхөө гарыг салгалж буйг хараад сандарч байгаагаа илүү ихээр мэдэрлээ. Тэр өөрийнхөө яагаад байгааг ойлгосонгүй. Сэтгэл нь хөөрсөндөө гар нь салгалсан уу эсвэл айдас уу гэдгийг тэр өөрөө ч ялгахгүй байв. Түүнд яг одоо аль сэтгэл хөдлөл нь илүү тохирохыг ухаарах сэхэл Аделайд д байсангүй.
Түүнийг доод давхарт ирхэд аль хэдийн гэр бүлийн бараг бүх гишүүд хүлээж байлаа. Хатан, хаан хоёроос бусад нь бүгд уйдсан залхасан байдалтай бугуйн цаг, төв хаалга хоёрлуу ээлжлэн харц шиднэ. Тэдэн дундаас ганцхан Луйи гийн ээж л сэтгэл хөдлөлөө барьж ядан баруун гараараа чичрэх зүүн гараа атгасан байв. Аделайд түүнтэй ижил сэтгэл хөдлөл үзүүлж байгаагаа анзааран өөрөөсөө ичих шиг боллоо. Аделайд хаана зогсохоо мэдэхгүй доошоо харан байтал Харри түүнийг анзаарсан бололтой чанга инээснээ хажуудаа зогсохыг урилаа. Түүнийг яг хажууд нь очиж зогсох тэр агшинд төв хаалга нээгдэн гаднаас ханхүү Луйи жижиг цүнх барисаар орж ирэв.
Ханхүү тийм ч их өөрчлөгдөөгүй байлаа. Шар, цагаан арьс нь боролж бага зэрэг ядарсан нь нүүрнээс нь илт байв. Сахал нь нилээд ургаж, үс нь ч мөн нилээд урт болсон байх бөгөөд хэдэн хоног самнаагүй мэт тал тал тийшээ арзайсан байснаас нь үзвэл Луйи айлчлалынхаа хажуугаар өөрийгөө нилээд сайн зугаацуулсан нь илэрхий.
Луйи орж ирмэгцээ л ээжрүүгээ гүйн очилоо.
-Миний хүү, миний хүү- Camilla бувтнан байж хүүгээ үнсэх нь сэтгэл урам харагдана. Харин хажуугаас нь хунтайж Чарлес инээмсэглэн орж ирэн:
-Камилла хүү яваад удаагүй шүү дээ. Чи нээрээ...- хэмээн инээн хэлхэд уйлж байсан хатагтай мөн инээн нулимсаа арчаад холдов.
-Ааваа, сайн байна уу?-Луйи Бөхийн байж мэндчилхэд хунтайж мөн л инээмсэглэн:
-Сайн сайн. Сайн явж ирэв үү?- хэмээн мэндчилэв. Хунтайж Чарлес ойрын үед ингэж гэж байгаад амаа урчихвийдээ гэмээр л их инээж байлаа.
Луйи дараа нь хоёр ахтайгаа мөн бэр эгч болон бяцхан ханхүүтэй мэндлээд хамгийн сүүлд Аделайд дээр ирлээ. Луйид өмнөө зогсох хөөрхөн бүсгүйтэй мэндлэх тийм ч их хүсэл байхгүй байгаа нь нүднээс нь илхэн байв. Аделайд ч мөн юу хийхээ мэдэхгүй хий дэмий л шал ширтэн нүдээ нэг цэг дээр тогтоох гэж хичээх аж. Ямар ч байсан энэ эвгүй нөхцөл байдлыг Харри удирдлагандаа авч Аделайдыг дүүрүүгээ түлхээд:
-Хонгор минь мэндлээч- хэмээн урам өглөө.
Аделайд нүдээ дээш өргөн арай ч нэг юм өмнөө зогсох ханхүүтэй харц тулаад: